Д.Сумъяабазар: Евро 2 хөдөлгүүртэй автобус авсан гэдгийг бүр ч мэдээгүй
3 цагийн өмнө
Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр/2025.02.25/ хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа билээ.
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг.
Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.
Ес дэх удаагаа болж буй шүүх хурлаар “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан яллагдагч А.Ганхуягаас авсан мэдүүлгүүдийг шинжлэн судлуулж, Д.Энхтайван, Ц.Цэрэндолгор нарын гэрчийн мэдүүлэг, Д.Сумъяабазарын гэрчээр өгсөн мэдүүлэг болон бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, ХХЕГ-аас ирүүлсэн лавлагааны хариуг зэргийг шинжлэн судлуулах аж. Хурал өчигдрийн 11.00 цагт эхэлсэн бөгөөд түр завсарлаж, өнөөдөр үргэлжилж байна.
Гэрч нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар:
-Нийслэлийн нийтийн тээврийн газрын ажил урагшаа явахгүй байна, ажил нь унасан гэж олон хүн хэлж ярьж байсныг жирийн ард иргэд хүртэл шүүмжиж байсан. Тэгээд Ж.Сүхбаатар сайд надад Жавхлантбаатарыг санал болгож, цагдаа хүчний байгууллагад ажиллаж байсан тул хотын замын хөдөлгөөнийг сайн мэдэх хүн тул энэ хүнийг томилж өгөөч гэх саналыг тавьсан. Миний хувьд энэ саналыг нь хүлээн авч, ажил нь сайжрах болов уу гэж Жавхлантбаатарыг томилсон. Би "Тэнүүн-Огоо" компанийн эхний 20 автобус орж ирсэн гэдэг мэдээлэлтэй байсан. Түүнээс биш хүлээн авсан гэдгийг мэдээгүй. Евро 2 хөдөлгүүртэй автобус авсан гэдгийг бүр ч мэдээгүй.
Ямар ч байсан ногоон автобус ирж байгааг сонссон. Ногоон автобус худалдан авах, нийлүүлэх ажилд оролцоогүй. Энэ асуудлыг тухайн үеийн төсвийг ерөнхийлөн захирагч хариуцаж байсан. Надад эрх шилжүүлсний дагуу захирамж гаргаж, ажлын хэсэг томилсноор миний ажил дууссан. Бусад асуудлыг Сүхээ сайд хариуцан ажилласан. Захиалагчийн хяналтыг нийслэлийн Нийтийн тээврийн газраас тавьж байсан. Би Жавхлантбаатарт "Болгоомжтой байгаарай. Янз бүрийн юманд орооцолдов" гэж хэлж байсан. Би Жавхлантбаатарыг ажлаа Ж.Сүхбаатар сайдад танилцуулж байсныг мэдэж байсан.
Эцсийн шийдвэрийг сайд гаргах учраас ажлаа танилцуул гэдэг байсан. Нийслэлийн төсөвт тусгасан бол энэ ажлыг хариуцах байсан. Намайг Москва яваад ирэх хооронд миний төсвийг задлаад хаясан байсан учраас энэ ажилд оролцоогүй гэж мэдүүлжээ.
Зочин · 52 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2 цагийн өмнө
BOOWN XXOOD80955877LAW XUSNEER TAWIYYLI
Зочин · 3 цагийн өмнө
SEKSEER VANXANI SEKSYGR80955877ANUSN
Зочин · 3 цагийн өмнө
AXD SEKSEER UILCHLEED80955877