Шинийн 2-нд золгохгүй гэх зүйл байдаггүй. Өмнөхийн адил зүг мөрөө гаргаж, золгоно
6 цагийн өмнө
Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, ирж буй Могой жилийн өнгө, айлдах хурал номынхоо талаар мэдээлэл өгөв.
Энэ жил шинийн 1-н тасарч, монголчууд шинийн 2-ноос могой жилээ угтах гэж буй. Гэвч шинийн 2-нд золгодоггүй гэх яриа байдаг. Үүнд Гандантэгчэнлин хийдийн зурхайч, гэвш Ч.Очирбат "Эх сурвалжид шинийн 2-нд золгохгүй гэх зүйл байдаггүй. Өмнө нь шинийн 1-ндээ зүг, мөрөө гаргаж, золгодог байсан тэр ёсоороо шинэлнэ.
Мөн шороон үхэрт улаан, хөх, ногоон өнгө дийлэнх бий. Ногоон толгойтой, эвэр, сүүл, чих нь хөх улаан өнгөтэй. Тэгэхээр улирал бүрийн дундуур бороо хур татранги байхаар буй.
Энэ жил гахай жилтэн харш, бар, бич жилтэн бага харш таарна. Мөн мэнгэний, гүймгийн гэхчилэн заслын олон төрөл бий" хэмээв.
Иргэдийн дунд 33-ны мөчлөг, түүний засал гэх яриа сүүлийн жилүүдэд дэлгэрсэн. Энэ талаар тэрбээр "Могой жилд 33-ны мөчлөг таарах эмэгтэй хүн усан дээр, эрэгтэй хүн гал дээр сууна. 33-ны мөчлөгт ясан болон суудлын махбодын гүймэг орж ирдэг. Заслаа энэ хоёр гүймгийг голлож хийлгэх ёстой.
Харин жил орж буй эрэгтэй хүн урьдчилж заслаа хийлгэдэг" гэж хариуллаа.
Зочин · 3 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 3 цагийн өмнө
SHAALGD XUCHINDI80955877SEKSEER
Зочин · 5 цагийн өмнө
1 сарын 29 нд золгосон Намсрайн зурхай яг зөв
Зочин · 6 цагийн өмнө
ANUSDI80955877