Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Москвад болох ялалтын баярт оролцоно
4 цагийн өмнө
Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын наян жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан 2025 оны 5-р сарын 9-нд ОХУ-ын нийслэл Мосва хотын улаан талбайд болох ялалтын баярын парад, хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцохоор болжээ.
Энэ тухай өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суух Элчин Сайд А.Н.Евсиков: "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд улаан талбайд болох ялалтын баярт оролцох урилгыг бид өгсөн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч урилгыг хүлээн авч, оролцохоор болсон" гэв.
Зочин · 4 цагийн өмнө
VANXANDI80955877