Өнөөдөр ”Дээлтэй Монгол” наадам болно
2014/07/12
Тулгар төр байгуулагдсаны 806, ардын хувьсгалын 91 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй “Дээлтэй Монгол” наадам Сүхбаатарын талбайд болно.
Уг наадмыг сүүлийн мянган жилийн шилдэг хувцсаар шалгарсан монгол дээлээ сурталчлах зорилгоор анх зохион байгуулж эхэлсэн бөгөөд жилээс жилд өргөжсөөр энэ жил Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтжээ. Монгол дээлийн онцлог, урчуудын ур ухаан, үндэстэн ястныхаа онцлог соёлыг гайхуулсан дээлтэнгүүд ямар нэгэн захиргааны албадлагагүйгээр өөрсдийн сайн дураар уг наадамд оролцдогоороо онцлог юм.
“Дээлтэй Монгол” наадамд анх 10 гаруй хүүхэд монгол дээл өмсөн оролцож байсан бол өдгөө хэдэн мянган оролцогчтой том наадам болж өргөжжээ. Энэ үеэр монгол дээлээ өмссөн хүмүүс гадаад, дотоодын жуулчдын нүдийг хужирлаж, Монголыг гадаадад сурталчлах нүүр царай болдог талаар зохион байгуулагчид онцоллоо. Залуучуудад нүүдэлчин үндэстний түүх соёлыг хайрлан дээдлэх, бахархах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь нахадмын зорилго юм.
“Дээлтэй Монгол” наадамд оролцогчид парад болон жагсдаг бөгөөд хамгийн тансаг, ур ухаан шаардсан дээл өмссөн хосуудаас гадна гадаадын нэг хос, бяцхан оролцогч, идэвхтэй оролцсон хамт олон зэрэг номинациар шалгаруулах юм байна. Хамгийн идэвхтэй оролцсон нэг байгууллага, аж ахуйн нэгжийг амралтад амрах эрхээр шагнадаг уламжлалтай аж. Өнгөрсөн жил Хүүхэлдэйн театрынхан парадад оролцохдоо машинаа чимэглэж, үндэсний хувцсаар гангаран жагсаан нь тэргүүн байр эзлэх шалгуур болдог юм. Энэ жилийн хувьд нийслэлийн дүүргүүдээс гадна төрийн захиргааны байгууллагууд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа нь энэ жилийн гол онцлог болж байна.
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ–2014” НААДАМ хөтөлбөр
13.00-14.00 Нээлтийн ажиллагаа
Монгол үндэсний хувцастай оролцогчдын ёслолын жагсаал
14.00-14.15 Үндэсний урлагийн тоглолт
14.15-14.30 Үндэсний хувцасны загварын үзүүлбэр
14.30-14.50 “Хамгийн бяцхан үндэсний хувцастай оролцогч” шалгаруулалт
14.50-15.05 Урлагийнтоглолт
15.05-15.35 “Хамгийн сайхан дээлтэй хос” шалгаруулалт
15.35-16.00 Цэнгээнтхөтөлбөр
16.00-16.15 “Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч” шалгаруулалт
16.15-16.30 Урлагийн тоглолт
16.30-16.45 Шагнал гардуулах ёслол
-Хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага
-Шилдэг зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон дүүрэг
16.45-17.15 Нийтийн бүжиг
17.15-17.30 Урлагийн тоглолт
17.30-17.45 Шагнал гардуулах ёслол
-Нийтийн бүжгийн шилдэг хос
17.45-18.00 Хаалтын ажиллагаа
Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 70108687, Монголын Аялал жуулчлалын холбооны 327820 дугаарын утсаар авах боломжтой.

Sac Longchamp Pas Cher · 2014/08/05
Groove***rk gave me a terrible disease in which obligated me personally to help reformat my very own >12 month previous notebook and from now on that perform precisely the same. It was the freak issue although We have seen others the exact same upon different message boards.[url=http://www.foltex.fr/images/longchamp-pliage/]Sac Longchamp Pas Cher[/url]
Зочин · 2014/07/14
Зочин · 2014/07/13
http://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/
Зочин · 2014/07/13
Mongolin ard irgd tsoglog shv