Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 3 дугаар сарын 16-20-ны өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

Талархал: Иргэн Т.Б: ШҮ:3 шөнийн тээвэр явуулж байдагт баярлалаа. Шөнө орой ажиллаа тараад сууж явдаг шүү баярлалаа гэж хэлээрэй. 

 

Иргэний гомдол: Ч:54 чиглэлийн жолооч уралдаж байгаа юм шиг хурдтай явж байна. 

Шийдвэрлэлт: Гомдол гаргагчийн мэдээлэл дутуу. 13-159 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалган үзэхэд хэвийн явж байсан.

 

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б: Орбит 2-иос гурван хүүхдийн хамт суусан. Автобус хүлээлгээгүй байхад яасан удаан юм гэх зэргээр доромжилсон. Жолооч өөрөө утсаа оролдоод байсан болохоор нь шаардлага тавьсан. 

Шийдвэрлэлт: 3-056 гарааш дугаартай автобусны жолооч гомдол гаргагчтай холбогдон асуудлыг шийдвэрлэсэн.

 

Иргэний гомдол: Иргэн Н: М:1 чиглэлийн 25-103 гарааш дугаартай автобусны жолооч 10-р хороолол буудал дээрээс хүнээ авахгүй явсан. Арга хэмжээ авч өгнө үү.

Шийдвэрлэлт: 25-103 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Ж-д дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

 

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Т: Баянбүрдээс 4-р ангийн хүүтэйгээ суугаад, цүнхнээс картаа гаргаад дарахын хооронд намайг доромжилж, буу гэж хөөж байна. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгөөрэй.

Шийдвэрлэлт: 19-051 гарааш дугаартай автобусны жолоочийн камерын бичлэг шүүж үзэхэд гомдол гаргагч цүнхээ ухаж арын хүмүүсийг удаан хүлээлгэсэн жолооч шаардлага тавьсан байна.

 

Иргэний гомдол: Иргэн Н: Ч:19А чиглэлийн 16-015 гарааш дугаартай автобусны жолооч тамхи татаж байна арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: 16-015 гарааш дугаартай автобусны камерын бичлэг шалгаж үзэхэд тамхи татаагүй байна.

 

Иргэний гомдол: Шалгагч О: Жолоочийн смартын төхөөрөмжийн ард байдаг жижиг дөрвөлжин хайрцагт бэлэн мөнгө байсан. Бэлэн мөнгийг нь аваад хайрцаг руу хий гэхээр нь аваад хийсэн. Буух гэхэд жолооч хаалгаар хөл хавчсан. Шалгаж хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: 3-177 гарааш дугаартай автобусны жолооч Б.Амаржаргалд торгуулийн арга хэмжээ тооцсон. 

 

Иргэний гомдол: Иргэн С.О: Ч:40 чиглэлийн 4-031 гарааш дугаартай автобусны жолооч эцсийн зогсоол дээрээ очоод буусан гээд явахгүй гэж буулгасан. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Автобусны эцсийн буудал дээр зорчигчдоо бүгдийн буулгаад жолооч нойл ордог. Энэ тухай гомдол гаргагчид хэлсэн.