Наадмын өмнө арга хэмжээ авахуулсан дарга нар
2014/07/13
Нийслэл, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтээр зарим дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд материаллаг шинжтэй зүйлд их хэмжээний мөнгө зарлагадаж, төсвийн мөнгийг үргүй заржээ.
Тиймээс Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа захирамж гаргаж материаллаг шинжтэй зөрчил гаргасан зарим дарга нарт сануулах арга хэмжээ авахыг үүрэгджээ. “Хязгаарлалттай” болон “Сөрөг“ дүгнэлт авсан дүүргийн өмчит үйлдвэрийн газрын дарга, төсөвт байгууллагуудын төсвийн менежер, ахлах нягтлан бодогч нарт хуулийн хүрээнд хариуцлага тооцон, шийдвэрийг энэ сарын 01-ний дотор ирүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож, улмаар тэдний нэрсийг зарласан юм.
“САНУУЛАХ” АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН НЭРС
1.Д.Пүрэвдаваа – Баянзүрх дүүргийн Засаг дарга
2. Ж.Ганхуяг – Хан-Уул дүүргийн Засаг дарга
3. Д.Бадарсан – Сүхбаатар дүүргийн дасаг дарга
4. М.Чинболд – Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
5. С.Соёмбобаатар – Улаанбаатар хотын төв номын сангийн дарга
6. А.Нарантуяа – Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга
7. Г.Чулуунбат – Чандмань налайх НӨҮГазрын дарга
8. М.Батмөнх – Налайх тохижилт НӨҮГазрын дарга
9. О.Баатархүү – Цахилгаан тээвэр ОНӨААТҮГазрын дарга
10.Ж.Октябрь – Багануур тээвэр зохицуулалтын албаны дарга
11.М.Цэвээн-Очир – Автобус-3 ОНӨҮГазрын дарга
12.Х.Дарамбазар – Үртсэн түлшиний үйлдвэр ОНӨҮГазрын дарга
13.Д.Энхсайхан – Нийтлэг үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨҮГ
14.Ц.Нэргүй – Багахангай мах боловсруулах үйлдвэрийн дарга
15.П.Оюунцэцэг – Москва өргөө НӨААТҮГазрын дарга
6. Н.Баяраа – Улаанбаатар бизнес хөгжлийн төв ОНӨААТҮГазрын дарга
Зочин · 2014/07/16
Яах вэ дээ. Хэдэн жил гудамжинд лааз өшиглөж байгаад л ороод ирцгээсэн улс. Жаахан хэтрүүлэх, их хэтрүүлэхэд алинд нь ч арга хэмжээ авч чаддаггүй юм чинь. Бүгд өөрсдийнх нь багийн дүү нар нь байгаа шүү дээ.
Зочин · 2014/07/15
http://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/
Зочин · 2014/07/15
Зочин · 2014/07/15
Арга хэмжээ авсан болж толгойг нь илж байхаар тэднийг яаралтай зайлуулж үнэнч шударга олон түмэндээ үйлчилж чадах залуусыг томилох хэрэгтэй БЗД-хэн хэзээнээсээ татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж идэж ууж сурсан улс тэр ч байтугай дархан цаазтай болсон ногоон бүсэд барилга байгууламж барьж дураараа дургиж байгаа хирнээ зөвшөөрөгдсөн бүсэд эртнээс амьдарч байгаа иргэдийнхээ газрыг өмчилж өхийн оронд элдэв шалтаг заан чирэгдүүлж байна НОЕ компани гэждархан цаазтай болсон ногоон бүс дотор барилга барьж мод огтолж дураараа дургиж байхад ямарч арга хэмжээ авахгүй байгаа нь хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн өмнө хууль үйлчилж чаддаггүйг харуулж байгаа бусуу Ногоон бүсээс байнга мод огтолж бизнес хийж байгаа гурван модны амралтыхныг улам өөгшүүлж байна Мод хулгайлж портероор зөөж байгаад үйлдэлдээ баригдаж цагдаад шалгагдаж байгаа боловч бусармаг үйлдлээ үргэлжлүүлсээр байхад мөн л толгойг нь илсээр байгаа нь БЗД удирдлага холбогдох хүмүүс тэдэнтэй ямар нэгэн сэжмээр холбоотойг харуулж байна Жирийн иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэхийн төлөө санаа тавих цаг болсон байлтай
Зочин · 2014/07/15
Зочин · 2014/07/14
http://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/
Зочин · 2014/07/14
Пөөх манай нийслэл чинь ийм олон юу ч хийдэггүй, ямар ч ашиггүй компаниуд ажиллуулдаг ю******.Яасан ч олон юм бэ дээ. Бид нэн шинэ нийгмийг байгуулах гээд байгаа биздээ. Устгаач энэ бүгдийгээ
Зочин · 2014/07/14
зочин · 2014/07/14
арга хэмжээ аваад ажил сайжрах нь юу л бол ажилдаа бүрэн дүүрэн мэдлэг, чадвар, сэтгэл зүрхээ зориулж чадах хүнийг олж тавих хэрэгтэй байна. Чадвартай залуус зөндөөл байна. Би энэ наадмаар ээлжийн ажилдаа хоцорсон энэ юунаас гэхээр нийтийн тээвэр өглөө 8 цагаас хойш явах юм. Энэ асуудлыг зохицуулж чадахгүй бүгд амраад алга болох юм ажилтай нь тэгээл хохироод байх юм.