УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонсож байна. 

Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод муухай үнэр гараад байна гэх зүйл яригдсан. Манай улсад юунаас болж үнэр гараад байгааг тодорхойлдог багаж байдаггүй. 

Өнгөрсөн Засгийн газрын хуралдааны үеэр Улаанбаатар хотод багаж авах хүсэлт гаргасан. Ингэснээр юунаас болж үнэр гарч буйг мэдэх боломжтой. Ерөнхий сайд дэмжсэн учраас шийдэгдэхээр болж байгаа" гэв.