Олны танил зургаан эмэгтэй сансарт нисээд буцаж ирлээ
22 цагийн өмнө
“Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын “Blue Origin” компанид зохион бүтээсэн “New Shepard” пуужин Техас дахь сансрын хөлгийн буудлаас хөөрч, 1963 онд Валентина Терешкова сансарт ниссэнээс хойш анх удаа зургаан гишүүнтэй эмэгтэйчүүдийн багийг сансарт хүргэжээ.
Ж.Безос өөрийн сүйт бүсгүй Лорен Санчес болон өөр таван эмэгтэйг сансарт илгээсэн нь CBS телевизийн хөтлөгч Гейл Кинг, НАСА-гийн пуужин зохион бүтээгч асан Аиша Боу, иргэний эрхийн төлөөх хөдөлгөөний идэвхтэн Аманда Нгуен, кино продюсер Керианн Флинн, поп дуучин Кэти Перри нар юм.
“New Shepard” хөлгийг орон нутгийн цагаар даваа гаргийн 8:30 цагт хөөргөсөн бөгөөд Дэлхийн гадаргуугаас дээш 100 орчим км-ийн өндөрт орших, сансрын уудмын хил хязгаар гэгддэг “Карманы шугам”-д хүрсэн байна.
Сансрын хөлөг энэхүү өндөрт бүрэн автомат жолоодлогоор эгц босоо чиглэлээр хүрсний дараа багийн гишүүд бүхий капсул салсан байна. Уг капсул шүхэр болон пуужин сааруулагчийн тусламжтайгаар газарджээ.
Нислэг 11 орчим минут үргэлжилсэн бөгөөд нислэгийн үеэр сансрын жуулчид хэдэн минутын турш жингүйдлийг мэдэрч, сансраас эх дэлхийгээ ажиглан харсан байна. Энэ бол "NS-31" хөтөлбөрийн хүрээнд New Shepard" хөлгөөр жуулчдыг сансарт аялуулсан 11 дахь удаагийн, тус компанийн түүхэн дэх 33 дахь нислэг боллоо.
Өнөөдрийг хүртэл тус хөтөлбөрийн хүрээнд нийт 52 хүнийг сансарт илгээжээ. “New Shepard” хөлгөөр аялах нэг суудлын үнэ хэд болохыг компани ил зарладаггүй.
Сансарт хөөрөхийн өмнө эмэгтэйчүүд “Elle” сэтгүүлд зориулан зураг авахуулжээ. Зураг авсны дараа уг сэтгүүл “Хүмүүс анх удаа сансарт нүүрээ будаад нисэж байна” хэмээн мэдээлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Зочин · 22 цагийн өмнө
SEXSY AJIL XN80955877
Гал · 22 цагийн өмнө
Буухдаа баас шээстэйгээ холилдсон байх даа