АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал байнгын хороод, чуулганы хуралдаанаас завсарлага авахаа мэдэгдлээ
3 цагийн өмнө
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа. Ээлжит хуралдаанаас дараах шийдвэрийг гаргалаа.
Үүнд,
-Нэгдүгээрт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Баярмааг “Баярцогт дарга” гэж санаатайгаар гүтгэн доромжлон хэлсэн үгэндээ уучлал гуйх хүртэл хугацаанд УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаанаас Ардчилсан намын бүлэг завсарлага авах чиглэлийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагад өгөв.
-Хоёрдугаарт тус асуудалтай холбоотойгоор парламентын ардчиллыг бэхжүүлэх, бататгах чиглэлээр Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлэхийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, дэд дарга Х.Тэмүүжин нарт даалгав.
-Гуравдугаарт энэхүү шийдвэрийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд мэдэгдэх, УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг оролцуулж уучлал гуйлгах ажлыг зохион байгуулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас шаардахыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, дэд дарга Х.Тэмүүжин нарт даалгав.
Зочин · 2 цагийн өмнө
80955877ANUSDAAD BOOW XXNO
Зочин · 2 цагийн өмнө
ANUSN70955877