Монгол —Жуулчдад ээлгүй орон болчих вий дээ...
12 цагийн өмнө
Монгол Улсыг зорих гадаадын жуулчдын тоо сүүлийн жилүүдэд тогтмол өсөж, олон улсад “айлчлах ёстой онцлох улс”-ын нэгээр нэрлэгдэх болсон.
Байгалийн онгон төрх, нүүдлийн соёл иргэншил, уламжлал, морин аялал зэрэг нь жуулчдын хувьд дахин давтагдашгүй туршлага болдог. Гэвч энэ сайхан дүр төрхийн ард анхаарал татахуйц, түгшүүр төрүүлсэн тохиолдлууд нэмэгдсээр буйг нуун дарагдуулж болохгүй.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хот болон зарим аймагт гадаадын эмэгтэй жуулчид бэлгийн халдлага, хүчирхийлэлд өртөх, дээрэмдүүлэх, дарамтад орох зэрэг хэрэг зөрчил гарсан тухай мэдээлэл цахим орчинд олонтоо нийтлэгдэх боллоо.
Reddit, Instagram, TripAdvisor зэрэг аяллын платформуудад Монголд аялж байхдаа айдас, дарамт мэдэрсэн тухай тэмдэглэсэн сэтгэгдлүүд нэмэгдэж буй нь аялал жуулчлалын салбарын нэр хүнд, улс орны олон улсын дүр төрхөд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсгэж байна.
Тухайлбал, 2024 онд Францын нэгэн аялагч бүсгүй Улаанбаатар хотод халдлагад өртсөн тухайгаа олон нийтийн сүлжээнд хуваалцсан бол, 2025 оны эхээр Өвөрхангай аймгаар аялж явсан Солонгос эмэгтэй аяллын жолоочийнхоо бэлгийн дарамтад орсон тухайгаа блогтоо дэлгэжээ.
Тэдний мэдүүлэгт “эхэндээ бүгд сайхан байсан ч эцэст нь аюул мэдрүүлсэн” гэж тэмдэглэгдсэн нь зүгээр нэг гомдол бус — аяллын нийт сэтгэгдэл, үнэлгээнд сүүдэр унагаж байна. Хэдийгээр ийм төрлийн хэрэг нийт аяллын өчүүхэн хувийг эзэлдэг ч, олон нийтэд хүрэх нөлөө нь үлэмж. Энэ нь “Монгол — аюулгүй, ээлтэй орон уу?” гэсэн асуултыг жуулчдын дунд бодитоор тавигдах нөхцөл бүрдүүлж эхэлжээ.
Асуудал юундаа байна?
Монголд аялал жуулчлал хурдацтай хөгжиж буй ч, дагалдах дэд бүтэц, үйлчилгээний соёл, аюулгүй байдлын тогтолцоо үүнтэй уялдан боловсронгуй болж чадахгүй байгааг олон судлаач онцолдог. Аяллын хөтөч, таксины жолооч, үйлчилгээний ажилтнуудын ёс зүйн асуудал, жуулчинд чиглэсэн мэдээлэл, хамгаалалтын механизмын сул байдал зэрэг нь гадаадын аялагчдын туршлагад шууд сөргөөр нөлөөлж байна.
Яах ёстой вэ?
Жуулчны аюулгүй байдлыг хангах тусгай бодлого, зохицуулалт хэрэгтэй. Аяллын улирал эхлэхээс өмнө цагдаагийн байгууллага болон жуулчны мэдээллийн төвүүдийг чадавхжуулж, олон хэл дээр мэдээлэл өгөх, шуурхай хариу үзүүлэх механизм хөгжүүлэх нь нэн тэргүүний шаардлага.
Хувийн хэвшлийн үйлчилгээний чанарт хяналт тавих ёстой. Аялал зохион байгуулагч компаниудын лицензжүүлэлт, ажилтнуудын ёс зүйн сургалт, хариуцлагын тогтолцоо нь гаднын зочдын сэтгэгдэлд шууд нөлөөлдөг.
Олон улсын мэдээллийн орчинд бодит, итгэлтэй дуу хоолой байх хэрэгтэй. Сөрөг мэдээллийг үгүйсгэх бус, бодитоор хүлээн авч, хариуцлага тооцдог, шийдэлд хүрдэг гэдгээ харуулж чадвал Монгол Улсын нэр хүндийг сэргээх боломжтой.
Монгол бол аялал жуулчлалын асар их боломж бүхий орон. Гэвч тэр боломж итгэл дээр тогтдог. Хэрэв жуулчид "айдасгүй аялах" итгэлээ алдах аваас, тэдний хөл бусад орон руу эргэх нь гарцаагүй. Монголыг "аялагчдад ээлтэй" орон хэвээр хадгалахын тулд төр, хувийн хэвшил, иргэд бүгд хариуцлагатай, нээлттэй байж чадвал бид зөв чигт урагшилж чадна.
Н.Отгон
sonin.mn
Зочин · 11 цагийн өмнө
SADAR SEKSEER TSAGN80955877
Зочин · 11 цагийн өмнө
XUCHINDUULI SRXSYGR80955877
Зочин · 11 цагийн өмнө
BOOB XXNO80955877ANUSDN
Зочин · 11 цагийн өмнө
SEXSDI80955877