ГССҮТ: Могой барьж аваад, үнсэх гэж оролдоод хэлээ хазуулсан тохиолдол байдаг
2025/06/25
Сүүлийн жилүүдэд бороо их орсон үед үерийн усаар дамжиж суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой орж ирж, иргэд хазуулах тохиолдол нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ГССҮТ-өөс бамбай хоншоорт ХОРТОЙ МОГОЙНД хатгуулахаас сэргийлэх зөвлөмж, мэдээллийг өглөө.
Энэ үеэр, ГССҮТ-ийн салбар эмнэлгийн эрхлэгч Ц.Нарантунгалаг, "2024 онд могойд хазуулж, хүндэрсэн 6 хүн манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Энэ онд 8 хүн могойд хазуулж, манай эмнэлэгт хандсан. Үүний 6 нь хүүхэд. Хэвтэн эмчлүүлээгүй ч хүлээн авахад хандаад тусламж үйлчилгээ аваад явж буй тохиолдлууд бий. Иргэд өөрсдийн саваагүй зангаасаа болж могойд хазуулсан тохиолдол ч байдаг. Тухайлбал, Могой барьж аваад, үнсэх гэж оролдоод хэлээ хазуулсан тохиолдол байгаа. Тэгэхээр хүн өөрийнхөө саваагүй байдлыг татах хэрэгтэй. Ямар ч амьтан биед нь хүрвэл хариу үйлдэл үзүүлнэ шүү дээ" гэв.
Зочин · 2025/06/27
VAWALDI ZYGAATSI MASSAJLI80955877SEKSEER
Зочин · 2025/06/25
BOOW XELEEREE DOLOON XXN URN SHINEGENE AMSI80955877