НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг иргэний гомдлоор 4,3 тэрбумын өртөг бүхий тендер завшсан байж болзошгүй хэргээр шалгаж байна
5 цагийн өмнө

Нийгэмд эхнэрээ 20 гаруй жилийн хугацаанд зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт нэр холбогдсноороо танигдсан НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх АТГ-т шалгагдаж эхэлжээ.
Тодруулбал, АТГ-д нэрээ нууцалсан иргэнээс Б.Эрдэнэсүхэд холбогдох гэмт хэргийн талаар мэдээлэл хүргүүлсэн байна. Тухайн иргэний мэдээлэлд түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, хууль бусаар тендер авч мөнгө угаасан, бусдад хахууль өгсөн гэх агуулгыг илэрхийлжээ. Ийнхүү АТГ иргэнээс ирүүлсэн мэдээлэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулаад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн аж.
АТГ-д ирүүлсэн гэмт хэргийн мэдээлэлд НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн хамаарал бүхий "Максрояал констракшн" ХХК Сүхбаатар дүүргийн 16-р хорооны өрхийн эмнэлэг барих тендерт оролцож, хууль бусаар шалгарсан гэх агуулгыг дурджээ.
Сүхбаатар дүүргийн 16-р хорооны Өрхийн эмнэлэг барих ажлын тендерийг 2024 оны тавдугаар сарын 27-ны өдөр зарлахад Б.Эрдэнэсүхийн "Максрояал констракшн" ХХК нь өндөр үнийн санал гаргасан тул тендерт шалгарах боломжгүй болонгуут худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Засаг даргын захиарамжаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад шилжүүлж, уг тендерийг нийслэлээс зохион байгуулахгүй болгож, тендерт шалгарах ёстой байсан компанийн эрхийг зөрчсөн гэхчлэн дурдсан байна. Түүнийг тус тендерийг 4.3 тэрбум төгрөгийн санал өгч авсан хэмээжээ.







Зочин · 1 цагийн өмнө
ZYGAATSI VANAGN SEKSY TAWILT XNE80955877
Зочин · 5 цагийн өмнө
GANTSXAN YDAAGN VANXANI XUSSEN BAIRLALAAR SEKSDN80955877
Зочин · 5 цагийн өмнө
AL SEKSDEX ANUSDI XUCHINDEX ER XUNI ANUSN NUXN XELEERE GOE EZEMDMEER DOLOOMR80955877
Зочин · 5 цагийн өмнө
BIEE UNELELN MERGJLN SEKSEER TOGLI 80955877BOOW LAW XXI BOOW AMTAIXAN DOLOOJ80955877