Монгол Швейцарь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа аж. Мөн Монгол дахь Швейцарийн хөгжлийн агентлагийн 10 жилийн ой давхар тохиож байгаа юм байна.

Энэхүү давхар ойн баярын хүрээнд “Домог” хамтлагийнхан тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү тоглолтонд Швейцарийн "Jodelchorli alpsteinblick abtwil" хамтлаг хүрэлцэн ирж оролцох юм. Тоглолт энэ сарын 26-нд Улсын драмын эрдмийн театрт болно.

Хоёр улсын гайхалтай хамтлагуудын тоглолтын тасалбар 30.000 мянган төгрөгийн үнэтэй худалдаанд гарчээ. 

                  Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: 99122192 дугаараас лавлаарай.