Мэргэжлийн дуучдын цар, шандсыг сорьдог манай дотоодын уралдаануудын нэг бол Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Учиртай 3 толгой” дуурийн шилдэг дүрийн улсын уралдаан.

Энэхүү уралдаанд оролцож түрүүлж байсан эгч, дүү дуучид болох Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр нар юм. Харин өдгөө Ж.Хишигдэлгэр рок попын ертөнцөд хүч үзэхээр шийдсэн билээ. Түүний уран бүтээлүүд болох "Дүрэмгүй өдөр", "I wish", "Нэг л удаа" гэх мэт дуунуудаа клипжүүлээд байсан бол саяхан өөрийн бие даасан ээлжит уран бүтээл болох “Зуны дурлал” дуугаа клипжүүлэн, үзэгчдийн хүртээл болгоод байна.