Улаанбаатарт цас орохгүй өдөртөө -2 градус хүйтэн байна
2 цагийн өмнө

УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 12-ний Пүрэв гаригт ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23…-25 градус, бусад хэсгээр -15…-17 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.






