"Милл кино" компанийн 4 дахь бүрэн хэмжээний уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Өмнө нь “Микроны босс”, “Ээжийн дайсан”, “Шарталт” кино бүтээлүүдийг хүргэж байсан уран бүтээлчид энэ удаад “Ээжээ надтай гэрлээч” нэртэй энэ нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг хөндсөн бүтээл хийжээ.

Одоогоор киноны нээлтийн тов тодорхойгүй байгаа юм. Тус бүтээл дээр  Милл кино компани болон Монгол фильм хамтран ажиллажээ. Киноны найруулагчаар Л.Лхагважаргал, Б.Мөнхбат, зохиолчоор Д.Мөнхбат, зураглаачаар Б.Отгонзориг нар ажилласан байна. Харин киноны  гол дүрд нь жүжигчин  Б.Баттөмөр, Ч.Ундрал, Б.Хулан, У.Анхбаяр, Г.Ган-Очир нар тогложээ. Тус бүтээл нь  нийгэмд тулгамдаад байгаа хурц асуудлын нэг болох гэр бүлийн амьдралын зөрчил, салалт зэрэг нь хүүхдэд  хэрхэн нөлөөлж байгааг харуулах юм байна. Киноны зургийг Налайхад авсан бөгөөд ирэх сараас үзэгчдийн хүртээл болгох юм байна.