Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнтэй холбогдуулан П.Наранбаярын оронд Л.Энх-Амгаланг, Б.Чойжилсүрэнгийн оронд Б.Найдалааг томилохоор болсон.

Эдгээр томилгоог өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар танилцуулах байсан АН-ын бүлгийн бойкот, МАН-ын бүлгийн ирцээ бүрдүүлж чадахгүй байдлаас болж хойшилсон. Тэгвэл энэ долоо хоногийн пүрэв гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулахаар төлөвлөжээ.