13-14 насны хүүхдүүд төрөх эмнэлгийн гаднаас автомашин хулгайлжээ
2 цагийн өмнө

ЦЕГ-аас хулгайлах төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриаллаа. 2026 оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд:
- 1,557 орон байрны хулгай,
- 253 халаасны хулгай,
- 61 автомашины хулгай,
- 309 малын хулгай бүртгэгдсэн байна.
Тухайлбал, /2026.03.30/ өдөр төрөх эмнэлгийн гаднаас автомашин хулгайд алдагдсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авч шалгахад 13-14 насны өсвөр насны хүүхдүүд эзэмшигч нь асаалттай орхисон автомашиныг хулгайлсан болохыг тогтоосон байна. Улмаар уг тээврийн хэрэгслийг олж, хохирогчид буцаан хүлээлгэн өгчээ.






