Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн. Уг хуулийн төсөлд үүрэн телефоны хэрэглэгчид утасны дугаараа солихгүйгээр үүрэн холбооны компаниа сольж болохоор заасан билээ.

Үүрэн холбооны хэрэглэгчид дугаараа солихгүйгээр оператор компаниа сонгон үйлчлүүлэх боломж нээлттэй болсонд иргэд ихээхэн тааламжтай хандаж байсан юм. Тэгвэл "мобиком" компани хэрэглэгчидтэй хийсэн гэрээ шинэчилж хямд үнээр ярь гээд байсан нь харин ч хэрэглэгчийн эрх ашгийг боосон хэрэг болж байгаа бололтой. Ийнхүү гэрээг хийсэн хүн нь тухайн дугаартайгаа өөр үүрэн оперотар луу шилжихийг хааж байгаа гэх мэдээлэл цахим ертөнцөд шуугиан дэгдээгээд байна.