70 мянга гаруй тахиа үхжээ
2014/07/27
Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах н.Мөнхбаатар захиралтай “Моn egg” компанийн 70 мянга гаруй өндөглөгч тахиа энэ сарын 26-ны шөнө бүтэж үхсэн байна.
Энэ нь тухайн өдөр хүчтэй, дуу цахилгаантай бороо орсны улмаас тус компанийн тог тасарч, дохиолол нь ажиллаагүйгээс болжээ. Өнөөдрийн байдлаар 38 мянган тахиаг 12 метр гүн нүхэнд булж устган, урьдчилан сэргийлэх үзлэг, ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд байна. “Моn egg” компани нь 287 мянган өндөглөгч тахиа, дэгдээхийтэй юм.
Зочин · 2014/07/28
Зочин · 2014/07/28
ӨНДӨГ БУДАА БУДАА
Зочин · 2014/07/28
avaariin generator acch taviachee
Зочин · 2014/07/28
jmar sain baihav anhaaral bolgoomjtoi ajilah heregtei
Зочин · 2014/07/28
гунигтай
Зочин · 2014/07/28
hairan ymaa,