A sound хамтлагийн фэнүүд “БАЯРТАЙ-20 ЖИЛ” тоглолтыг догдлол дүүрэн хүлээж байна
2 цагийн өмнө

“A-Sound” хамтлаг 2006 оны наймдугаар сарын 22-ны өдөр анхны бэлтгэлээ хамтдаа хийж урлагийн тогоонд орж ирснээ зарлаж байжээ.
Монголын Radiohead, Keane хэмээн сонсогчид нь өргөмжилсөн Альтернатив рок, Piano rock урсгалаар тоглодог гэдгийг өдгөө фэнүүд нь хэдийнээ мэдэх билээ. "A sound" гэдэг нэр нь “жинхэнэ сайн аялгуу" гэсэн утгатай. Тус хамтлаг хамтлагийнхаа нэр шигээ байлгаж хит дуунуудын жагсаалт нь тасраагүй юм.
Тэгвэл тэд урлагтаа "БАЯРТАЙ" хэмээн хэлж тайзаа орхих гэж буй гэх шуум сүүлийн өдрүүдэд хөврөх боллоо.
Энэ талаар тодруулахад, “БАЯРТАЙ 20 ЖИЛ” Live Music Concert-оо энэ оны ирэх тавдугаар сарын 16-нд АСА АРЕНА-д тус хамтлагийнханы туулсан замнал, хөгжим, сонсогчидтойгоо хамт бүтээсэн түүхийг эргэн харсан, дараагийн шат руу шилжих нэгэн чухал мөчийг хамтдаа бүтээцгээе гэсэн юм.
Тус хамтлагтай 20 жил хамтдаа байсан үнэнч фэнүүд нь уг түүхэн боломжийг алдаж болохгүй гэрч нь болохоор ихээхэн догдлон хүлээн авч буйгаа цахим хуудаснаа тэмдэглэжээ. Тэгвэл та бүхэн эргэлзэхгүйгээр шууд тасалбараа https://ticket.mn/event/3017 захиалж товлосон өдрөө догдлол дүүрэн хүлээхийг уриалж байна. Учир нь тасалбар тоглолтын өдөр ойртох тусам маш хурдан дуусдаг болохоор үзэж амжихгүй үлдэх вий гэхээс эмээж буй гэнэ шүү. Та ч бас яараарай. Хайртай дотны хүнтэйгээ болон найз нөхдөөрөө хамтдаа хайртай хамтлагийнхаа тоглолтыг үзэж хэзээ ч мартахгүй дурсамжийг бүтээх алтан боломжийг бүү алдаарай.







