Исгэлэн жимсний нэрээр хамтлагаа нэрлэсэн өвөрмөц бүсгүйчүүд бол "Киви" хамтлаг. Тэдний нэг болох хамтлагийн гишүүн дуучин Укаг уншигч та бүхэн илүүтэй сайн танина. Тэрбээр хамтлагийн сайхан бүсгүйчүүдээс ээ шаргал үсээрээ ялгардаг нэгэн. Түүний шинэхэн уран бүтээл "Би дуулахдаа" дуугаа дүрсжүүлэн сонсогч фэнүүддээ хүргэж байна. Үргэлж цоглог хэмнэл, эрч хүчтэй стилийг эрмэлздэг дуучин маань энэ удаад уянгалаг, намуухан өнгө аястайгаар дуугаа бүтээжээ.


Д.Ана