Хар тамхины хэрэгт холбогдоод байгаа гэх Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хаалттай үргэлжилсэний эцэст тэдэнд ял оноолоо.

Хэдийгээр шүүгдэгчийн хоёр нь насанд хүрээгүй учраас хуульд заасны дагуу ийнхүү хаалттай хэлэлцсэн нь энэ. Харин тэдэнд Эрүүгийн хуулийн 192.1, 192.2, 115.1 гэсэн зүйл ангиар буруутган шүүсэн юм. Үүний эцэст тэднийг хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэрэгт буруутгаж, Г.Сарангэрэлд 1.6 жилийн хорих ял, Гэрэлд 1.8 жил, Энэрэлд 1.2 жилийн хорих ял оноов. Гэхдээ Энэрэлийг тэнсэн харгалзаж, Отгончимэгт 1.1 жилийн хорих ял оноосон ч насанд хүрээгүй учир ялыг нэг жилээр хойшлуулсан юм. Мөн тэдэнд хар тамхи борлуулсан Халиунд долоон жилийн хорих ял оноож, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцон онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

Харин Г.Сарангэрэлд ямар учраас 1.6 жилийн хорих ял оноов гэдэг нь асуудал болж байгаа юм. Анх Г.Сарангэрэлийг гурван сар баривчлахаар шийдвэрлэсэн байсан гэдэг. Гэхдээ шүүгдэгч, өмгөөлөгчийн хувьд шүүх бүрэлдэхүүнээс гурван удаа татгалзсанаар өнөөдөр өргөст торны цаана бүхэл бүтэн нэг жил зургаан сар хоригдохоор болсон нь Г.Сарангэрэлийн хувьд хүнд байгаа биз. Шүүх, цагдаагийн байгууллагын дарамтад энэ охин олон сар байсны эцэст зохиомол хэргээр ял үүрч байгааг түүний өмгөөлөгч нь хэлж байгаа юм. Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Б.Батбаярын хувьд “Хуулийнхан нэгдэж ард иргэдийг яаж хэлмэгдүүлж, зохиомол хэрэг үүсгэж, хэрхэн дураараа аашилж болдгийг харуулж байна.

Өнөөдөр Г.Сарангэрэлээр оролдож байгаа боловч маргааш та бидний хэн нэгний хүүхдэд зохиомол гэмт хэрэг үүсгэж хэлмэгдүүлэхэд хуулийнхан бэлэн байна. Хувийн ашиг сонирхолдоо тэднийг ашиглана гэсэн үг. Анх шоронгийнхон ийм арга хэрэглэдэг байсан бол арван жилийн дараа хуулийнхан өөрсдөө албан тушаалаа ашиглаж гэмт хэрэг үйлддэг болсон байна. Тэднийг шалгуулахаар нэг ангийнхан, төрөл садан болчихоод хэрэг үүсдэггүй болсон байна. АТГ өөрөө ЦЕГ-ын харьяа байгууллага. ЦЕГ-ын дарга Б.Билэгт ингэж дураараа аашлах эрх байхгүй. 

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу