Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2026 оны гуравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 53,822,709 ширхэг баримтыг оролцуулсан юм. 

Тохирлын дүн: 

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 48,494
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 4,807
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 502
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 45
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: тав
  • 8 орон таарсан: дөрвөн супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Сугалааны тохирлын дугаар: 30915901