Цэрэг өөрийгөө боомилж нас барсан гэх хэргийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэв
1 цагийн өмнө

Цэргийн алба хаагч нас барсан гэх мэдээлэл гараад байна.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газраас тодруулахад "2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны 07:50 цагт Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Харзтайн ам гэх газарт малын сууринд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч боомилж нас барсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Шалтгаан нөхцөлийг тодруулахаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.






