Залуу дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрлээгийн шинэ уран бүтээл "Энх өглөө" дууг сонсогч та бүхэндээ хүргэж байна. Тэрбээр зохиогчийн эрхийн дагуу СГЗ Г.Мэнд-Ооёо, хөгжмийг СГЗ Р.Энхбазар нараас зөвшөөрөл аван дуулжээ.

“Нарны унага” киноны дуу, "Миний хоёр жаргал", ""Цагаан сарнай" дуу хүргэсэн. Тэгвэл уран бүтээлийнхээ хажуугаар "XB" продакшиныхаа ажлыг амжуулдаг хөдөлмөрч нэгэн.

Тус продакшин нь хамтлаг дуучдын тоглолтын тайзыг засч, хөгжим техникийн үйлчилгээг үзүүлдэг юм.  Энэ зун л гэхэд "Хурд" “Best Hits of Hurd” тоглолт, "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн "Толин хул" тоглолтын тайзыг засан үзэгчддээ тэсрэлт хийсэн тоглолтыг үзэхэд хүч хөдөлмөрөө шингээсэн чадварлаг хамт олон. 

"Энх өглөө" дууны хөгжмийн найруулгыг Ц.Байдраг найруулсан байна. Дуугаа тун удахгүй дүрсжүүлэн үзэгчдийн хүртэл болгохоор ажиллаж байгаа аж. Амьдралын шинэхэн хуудас болгоны эхлэл "өглөө"-гөөр эхэлдэг. Тиймээс энэхүү сайхан дууг баяр баясгалангаар дүүрэн зураглалтай хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Дашрамд дуулгахад, Сэлэнгэ нутгийн 90 жилийн ой тохиож байгаа. Сумынхаа ойгоор яамны "Жуух бичиг"-ээр шагнуулжээ.

Дуучин Хүрлээгийн дуулснаар "Энх өглөө" дууг та бүхэндээ хүргэж байна.

Д.Ана