ТАНИЛЦ: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Анарын ХОМ
17 минутын өмнө

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Анарыг томилов.
тэрбээр Ерөнхий сайд Н.Учралыг УИХ-ын дарга байхад Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхөөр нь томилогдон ажиллаж байсан. Сангийн яаманд худалдан авах ажиллагааны мэргэжилтэн, төсвийн бодлогын мэргэжилтэн, Санхүүгийн бодлогын газрын хэлтсийн даргаар ажиллан төсөв, санхүүгийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр ажилласан.
Мөн 2025 онд Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, Эдийн засаг, хөгжлийн яаманд Хөрөнгө оруулалтын бодлогын газрын даргаар ажиллаж байв.
Түүний 2024 онд мэдүүлсэн ХОМ-тэй танилц.
- Өөрийн орлого: 95 сая
- Гэр бүлийн орлого: 107 сая
- Нийтийн орон сууц 3, хашаа байшин 1, Үйлчилгээний зориулалттай барилга 1, авто зогсоол 2 - 769 сая
- Mercedes Benz, ML350- 1 , Land Criuser 300- 1 - 315 сая
- Газар: 50 сая
- Хадгаламж: 87 сая
- Бэлэн мөнгө: 45 сая
- Зээл: 356 сая






