“NOMADIC FASHION SHOW” -нд таныг урьж байна
2014/07/28
Монгол түмний хийморь бахдал, үндэсний үзлийг сэрээж энэ зуны хамгийн том үндэсний хувцасны загварын шоу "NOMADIC FASHION SHOW" нэртэйгээр 2014 оны 8-р сарын 8-ний баасан гаригт “Чингис Хааны Морьт Хөшөөт Цогцолбор”-ын гадна талбайд 20:00-04:00 цагийн хооронд зохион байгуулагдахаар болжээ. Тус шоунд Морин Хуурын Чуулга, Төрийн соёрхолт Дуучин Д.Болд, Поп дива С.Наран, Шанз 3 хамтлаг, Уран Нугараачид урилгаар оролцохын зэрэгцээ монголын шилдэг моделиуд үндэсний хувцаснуудыг амилуулах ажээ. Ийнхүү их хотын эрхэмсэг та бүхнийг "NOMADIC FASHION SHOW"-д хүрэлцэн ирхийг урьж байна!!!
"NOMADIC FASHION SHOW"
ХӨТӨЛБӨР
Хэзээ: 2014.08.08-ний Баасан гариг 20:00 - 24:00
Хаана: “Чингис Хааны Морьт Хөшөө Цогцолбор”-ын гадаа талбай
Хөтөлбөр:
20:00 Зочид Хүрэлцэн угтах:
Улаан хивсны ёслол /Лимүзн хаммераар зочид орж ирэх, Нэрийн хуудас бүхий самбарын өмнө зураг авахуулах/
20:50 Зочид суудлаа эзлэх
21:00 Торго Загварын шоу
- Бүх монгол Загварууд
Өнөөдрийн байдлаар монгол улсад 20 орчим ястан байгаа бөгөөд тэд угсаа гарал нас, хүйс, улирал уур амьсгал, өмсөх зориулалт, зэрэг дэвээсээ шалгаалан 400 орчим төрлийн дээл хувцас өмсгөл хэрэглэн иржээ. Монгол үндэсний хувцас нь нүүдлийн аж амьдралд зохицсоноос гадна тухайн цаг үеийнхээ түүхэн онцлогийг өөртөө шингээн уран нарийн хийц, өнгөний бэлэгдэлээр улам баяжигдсаар ирсэн, оюуны болон үнэт эдийн соёлын үнэт өв билээ.
- Шанз 3 охидын хамтлаг
- Шигтгээ Загварууд
18, 19-р зууны үеийн монголын үндэстэн ястангуудын хувцас өмсгөлөөс санаа авч монголчуудын хувцас өмсгөл, эд зүйлст өргөн хэрэглэгддэг байгаль ан амьтаны дүрсээс гаралтай үндэсний хээ угалзыг шигтгээ гар хатгамалаар чимэглэж урласан орчин үеийг харуулсан авангард загвар билээ. Монгол ахуй, шашин шүтлэг нүүдэлчдийн онцлог, хувцас өмсгөл, гоёл чимэглэлийг нэг дор багтаасан мөн эрт дээр үеэс уран нарийн хийцээрээ гайхагдаж ирсэн монгол дарханы ур ухааныг харуулахыг зорьсон хийсвэр сэтгэлгээний загварууд юм.
- Морин Хуурын Чуулга
- Хатад Загварууд
Өнгө загвар гоёл чимэглэлийн уран нарийн хийцээр баялаг, гоо сайханы эрмэлзлэл сайн сайхан бүхнийг бэлэгдэж өөртөө шингээсэн хатад эмэгтэйчүүдийн хувцас өмсгөлийн онцлох шинжүүдийн орчин үеийн оёдол чимэглэлийн арга барилтай хослуулсан загварын цуглуулга.
Энэ загварт тухайн үеийн хувцас загварт ихээр ашиглаж байсан ширэх, зээг дарах, хонин холбоо, зүү ороох гэх мэт уламжлалт оёдолын технологыг оруулж ирсэн өгсөн ба 18, 19-р зууны үеийн монгол хатадын хувцас гоёл чимэглэлээс санаа авч үндэсний хээ угалзаар чимэглэн урлаж монгол эмэгтэйн гоо үзэмж, донж төрхийг тодотгон харуулсан уран сэтгэмжит загвар юм.
- Поп дива дуучин С.Наран
- Эзэнт гүрэн Загварууд
Монголын түүхэнд монгол хатад бүсгүйчүүд жад сэлэм агсан их цэргийг удирдан дайн тулаанд орж улс үндэстэнээ нэгтгэх үйл хэрэгт өөрсдийн хувь нэмэрээ оруулж явсан тохиолдол цөөнгүй байдаг. Дундад зууны үеийн монголын эзэнт гүрний үеийн хатадын хурц ухаан, баатар эрсийн эр зоригийг илтгэсэн археологийн олдворууд, судалгаан дээр үндэслэгдсэн загварууд.
- Морин Хуурын чуулга
- Монгол баатар Загварууд
13-р зууны үеийн монголын эзэнт гүрний сүр хүч баатарлаг монгол эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дүрийг тодотгон харуулахыг зорьсон загварууд болно.
- Төрийн соёрхолт Дуучин Д.Болд
- Эзэнт гүрний хатад Загварууд
18-19-р зууны монгол хатан хүний хувцас өмгөлийн силувет дээр тулгуурлан торго, тор, капрон, үс, шигтгээ гэх мэт материал ашиглан орчоин үеийн загварын чиг хандлагыг тусган, монгол эмэгтэй хүний нарийн мэдрэмж, алсын хараа ур ухааныг магтан дуулсан уран сэтгэмжийн загварууд.
Төгсгөл 3: Дундад зууны буюу сэргэн мандаж байсан монголын эзэнт гүрний үеийн монгол хатадын үс засалт, малгай, хувцас өмсгөлөөс санаа авсан ба монголчууд эртнээс хөх мөнх тэнгэрээ шүтэн дээдэлж тэнгэртэйгээ холбогдож улмаар тэнгэрээсээ мэдээлэл авдаг байсан гэсэн шүтлэгийг харуулсан уран сэтгэмжийн загварууд.
- Уран Нугаралт
- 23:00-04:00 DJ MAC, DJ Caран болон шилдэг DJ нар.
"NOMADIC FASHION SHOW"-ны тасалбарыг "Баянгол" зочид буудлын ресефшнээс худалдан авах боломжтой бөгөөд үнэ: Энгийн 80,000Т / VIP 180,000
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 328960,94011900 лавлаарай.
Зочин · 2014/07/29