Монгол улсын иргэд БНСУ-д өөрийн улсын жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцох боломжтой болжээ
2026/07/01

Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав.
Энэ үеэр, Монгол, БНСУ хоёр талдаа жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн. Ингэснээр Монгол улсын иргэд БНСУ-д ямар нэг шалгалтгүйгээр өөрийн улсын жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцоно, БНСУ-ын иргэн ч Монгол улсын авто замын хөдөлгөөнд өөрийн үнэмлэхээр зорчих эрх нээгдэх юм.
БНСУ-д Монголын 60 гаруй мянган иргэн амьдарч байгаагаас 1400 гаруй иргэн хэрэгт холбогдсон. Үүний дийлэнх хувийг жолооны үнэмлэхгүй хөдөлгөөнд оролцсон зөрчил эзэлдэг байна.







Зочин · 2026/07/01
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh