И.Одончимэг Монгол улсын Ардын жүжигчин цолоор шагнуулна
2026/07/03

Монгол Улсын гавьяат жүжигчин, тайз, дэлгэц, хошин урлагийн жүжигчин, зохиолч, найруулагч И.Одончимэгийг танихгүй мэдэхгүй хүн үгүй. Тэгвэл тэрээр ирэх 7 хоногт Монгол улсын ардын жүжигчин цолоор шагнагдахаар болжээ.
Жүжигчин бүсгүй 1989 онд УБДС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт 1.5 жил ажиллаж байгаад 1991 оноос УДЭТ руу шилжсэн байна. Ингээд 2000 оны намар хүртэл Драмын театрт жүжигчнээр ажиллаж байгаад 2001 оноос “Х түц” продакшндаа байгуулаад одоо хүртэл ажиллаж байгаа аж. 2001 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгсжээ.
Түүний шагналаас дурдвал,
- ШИЛДЭГ ДҮРИЙН 8-н удаагийн шагналт
- ГЭГЭЭН МУЗА наадмын 2 удаагийн шагналт
- ГОО МАРАЛ наадмын шилдэг дүрийн шагналт
- МОНГОЛЫН КИНО АВАРДС болон
- CHINDAO-гийн олон улсын КИНО НААДМЫН
- ШИЛДЭГ ДҮРИЙН ШАГНАЛТ, МУГЖ







Joe Lewis · 2026/07/07
Зочин · 2026/07/03
uul n sainjujigchin gehdee l
зочин · 2026/07/03
Дуучид, жүжигчид, лам нар, дарга нар гээд баялаг бүтээдэггүй Монголын хөгжлийг дорвитой хөдөлгөж чадахгүй гаруудыг шагнасаар энэ ерөнхийлөгчийн ажлын хугацаагаа дуусгалаа. Бид багш, эмч, инженер, технологичид, эрдэмтэд, хувийн бизнес эрхлэгч нарт шагнал өгөхдөө төр их дургүй, хойд ээжийн хүүхдүүд шиг ханддаг нь ерөнхийлөгчийн өөрийнх нь ойлголт чадамжаас гадна шагнал олгохийг дүгнэж цэгнэж төрийн удирдлагад шилжүүлдэг нийслэлийн удирдлага бол хариуцсан ажилчдын ур чадваргүй, хандлагагүй ажил мэргэжлийн ур чадваргүй нь үүнээс харагдна. Ариунаа Сараа, Одноо сайхан бүтээл байгаач арай ардын гэх тодотгол хаанач хүрэхгүй жүжигчид санагдлаа