АИ-92 шатахуун 28869 тонныг оруулж ирсэн гэв
2026/08/17

Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр наймдугаар сарын 1-17-ний өдрүүдэд Сүхбаатар боомтоор 28869 тонн АИ-92 автобензин орж ирсэн хэмээн мэдэгдлээ.
Тодруулбал, наймдугаар сарын 16-нд 3120 тонн АИ-92 автобензинийг шуурхай тээвэрлэн Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд хүргэж, ШТС-иуд руу түгээлт гарсан. Наймдугаар сарын 17-нд 1560 тонн АИ-92 автобензин буух өртөөд болох Толгойт, Дархан өртөөдийг чиглэн явж байна. Улаанбаатар хотын 103 ШТС руу 1475 тонн, орон нутгийн 6 ШТС-руу 75 тонн АИ-92 автобензиний ачилт хийгджээ.
Өнгөрсөн өдрүүдэд шатахууныг 50 мянган төгрөгт олгож, наймдугаар сарын 15-ныг хүртэл хэрэгжүүлээд цуцална хэмээн өнгөрөгч 7 хоногт албаныхан мэдээлсэн. Мөн амралтын өдрүүдэд шатахуун түгээлтийг сайжруулснаар оочер дугаарлалт хэвийн болох болов уу гэх хүлээлт байсан ч шинэ долоо хоногт ч байдал сайжирсангүй.







Зочин · 2026/08/18
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2026/08/18
SAWI80955877
ИМПОРТЛОГЧ компаниуд даварч байна · 2026/08/17
ИЙМ их хэмжээний 92 орж ирж байхад ШТС ууд муу ажлах юм. ТӨР нефть импортлогч компаниудыг татвараас чөлөөллөө. ОДОО өөр юу хүсээд салбар ШТС уудаа ажлуулахгүй байгаа юм вэ? НЕФТИЙН импорт төрийн мэдэлд байсан бол асуудал өөр байх байлаа. ЗАМ дагуу очерлуулахыг хориглох хэрэгтэй. ШТС ууд тараахгүй, хүндрэл үүсгэж байна.
Зочин · 2026/08/17
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2026/08/17
DYYDLGR80955877BIEE UNELLEED UNEGUI SEXSDEX BOOB XXI BOOW DOLOON80955877