Сумдад байрлах ШТС-уудын шатахууны хангамжийг эрчимжүүлнэ гэв
1 цагийн өмнө

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо.
Хуралдааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохион байгууллаа.
Өнгөрсөн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотод нийт 76 вагон буюу 4560 тонн АИ92 шатахуун ирж, үүнээс Улаанбаатар хотын 218 ШТС-д 1950 тонн, орон нутгийн 56 ШТС-д 600 тонныг хүргүүлжээ.
Шуурхай штабын зүгээс шатахууны түгээлтийг эрчимжүүлэх хүрээнд ШТС-уудад 24 цагийн турш хяналт тавьж байгаа бөгөөд аж ахуй нэгжүүдэд өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цаашид сумдын ШТС-уудыг АИ92 шатахуунаар хангахад анхаарч ажиллах үүрэг чиглэлийг холбогдох байгууллагуудад өгснийг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн үеэр онцоллоо.







Зочин · 50 минутын өмнө
TOMSGN XELEERE TAASHAALTAI XELEERE GOE DYR XUSLEER DOLOON80955877URN SHINEGENE AMSI
Зочин · 51 минутын өмнө
VANXANDAX DYYDLGR VWN UILCHLI BOOW XXN BOOW DOLOOJ ANUSDI80955877