Суралцагчийн дүрэмт хувцастай холбоотой асуудлаар Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Л.Ганбат мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Улсын хэмжээнд дунд сургуулиуд дүрэмт хувцасны стандарт, шаардлагыг хангасан хувцсыг хэрэглэнэ. Анги, сургуулиараа жигдэрч, өөр төрлийн дүрэмт хувцас өмсөхийг хориглоно” гэлээ.

Мөн сурагчийн дүрэмт хувцас нь “Сурагчийн дүрэмт хувцас. Техникийн шаардлага MNS 6814:2019” стандартад нийцсэн байх шаардлагатайг онцоллоо.

Сурагчид дүрэмт хувцсаа нэгдсэн шаардлагын дагуу өмссөнөөр:

  • Нэгдсэн орчин бүрдэх;
  • Сурагчдын хоорондын ялгаатай байдал буурах;
  • Сурагчийн аюулгүй байдлыг хангах зэрэг ач холбогдолтой аж.