Томилолтын зардлаа хэтрүүлсэн сайд нар төрийн мөнгөөр дахин зугааллаа
2014/08/03
Засгийн газар орон нутгийн зам засварын ажил саатсанд эгдүүцэн, бүтцээрээ дайралт хийчихээд ирэв. Энэ дайралтад гүйцэтгэх засаглалийн тэргүүнээс эхлээд "Давхар дээлтэн"-үүд Хэрэг эрхлэх газрын дарга, ажлын албаныхан, сайдын зөвлөхүүд, авто зам тавьж байгаа компанийн удирдлага багтлаа.
Түүнчлэн хоёр телевиз, хоёр сайтыг "хөлслөх"-өө ч тэд мартсангүй. Тодруулбал, Засгийн газрын гишүүд Хөвсгөлийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлын явц удааширсантай холбогдуулан Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ээлжит хуралдаанаа хийв. Хамгийн энгийн жишээг дурдахад гадаад томилолтын зардлаа 43 сая төгрөгөөр хэтрүүлсэн А.Гансүх, 21 сая төгрөгөөр хэтрүүлсэн Л.Гантөмөр, 53 сая төгрөгөөр хэтрүүлж зугаалсан Ц.Баярсайхан 93.4 сая төгрөгөөр хэтрүүлсэн Д.Ганхуяг, 66.8 сая төгрөгөөр хэтрүүлсэн Х.Тэмүүжин нар энэ бүрэлдэхүүнд багтав.
Хамгийн багаар бодоход энэ хуралд оролцох нэг хүн 500 мянган төгрөг зарцуулсан гэж тооцьё. Тэгвэл 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй явсан тус хуралдаанаар зөвхөн нийслэлээс очсон хүндэт хүмүүс л гэхэд 20 гаруй сая төгрөгөөр зугаалжээ. Мөн төрийн хөрөнгөөр автомашин хөлөглөх эрхгүй атлаа засвар үйлчилгээнд нь зарцуулж хууль бусаар жилд таван сая төгрөг татдаг 222 албан тушаалтнаас ч энэ багт багтсан нь бий гэнэ.
Тэднийг Булган, Хөвсгөл аймгийн Засаг дарга болоод орон нутгийн удирдлагууд угтан авчээ. Булган аймгийн төвөөс л гэхэд дервөн машин хүн Засгийн газрын гишүүдийн тав тухыг хангахад анхаарч, хурлын бэлтгэл ажлыг зохион байгуулахаар Хутаг-Өндөр сумын төвийг зорьсон байх юм. Мэдээж энэ бүхний ард төсвийн мөнгө урссаар л байлаа.
Түүнчлэн ойрын эх сурвалжийн дуулгаснаар хорхог боодог зэргээс эхлээд айраг цагаа, мөнгөн аяга хадаг тэргүүтний цуваа ар араасаа хөвөрсөн аж. Үүнээс харахад эрх баригчид орон нутагт үүсээд байгаа бэрхшээлийг давах бус харин ч хямралтай байгаа жилийг тохиолдуулан захын нэг суманд очиж, ийнхүү хүндрэл үүсгэв. Ийнхүү төсвийн мөнгө зарцуулж, том том жийп хөлөглөж хот хөдөөгүй давхисан хурлын үр дүн санасан хэмжээнд байсангүй.
Хамгийн наад зах нь эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах тухай зевлөмж гарцыг хэлэлцсэнгүй. "Эзэн-100" хөтөлбөрийнхөө биөлэлтийн тухай огт ам нээсэнгүй. Валютын ханшаас үүссэн бухимдлыг хэрхэн таслан зогсоох тухай ч дурссангүй. Харин "Адуучин" нэвтрүүлгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах, автозамын ажлыг хугацаанд нь дуусгах зэрэг энгийнээс энгийн зүйлийг нийслэл хотоос 600 . . орчим км-ын зайтай очиж хэлэлцсэн тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр цахим ертөнцөөс салсангүй.
Уг нь тус бүрэлдэхүүн монгол орны хоймор нутаг руу сандал ширээгээ зөөлгөж, тусгайлан бэлтгэсэн талбайд тухлан суух төлевлөгөөтэй байсан юм. Үүнийг олон нийтийн цахим сүлжээгээр хүчтэй эсэргүүцсэн тул албаныхан "Хөвсгөл аймагт хуралдахгүй" гэсэн мэдээллийг өгөөд байлаа. Тэд хэлсэн амандаа үнэхээр хүрч, Хөвсгөл аймагт бус хил эалгаа орших Булган аймгийн Хутаг-Өндөр сумыг сонголоо.
Энэ шалтгаанаа тэд "Шинэ сум" төселтэй холбон тайлбарлаж байгаа. Засгийн газар 16 сумыг сонгон "Шинэ сум" төсөл хэрэгжүүлж эхэлсэний нэг нь Хутаг-Өндөр билээ. Одоогийн байдлаар тус хөтөлбөрийн хүрээнд таван тэрбум төгрөг энэ суманд хуваарилаад байгаа. Энэ нь Засгийн газрын хэрэг эрхлэх гаэрын дэд дарга асан Г.Дэнзэнгийн хууль бусаар төндэрт авсан мөнгөнөөс гурав дахин бага, Байгаль орчны сайд асан Л.Гансүхийн "Нүүрс" хөтөлбөрөөс унагасан гээд байгаа мөнгөнөөс тэрбум орчимоор илүү, Засгийн газрын тэргүүний охин А.Саранзаяа гэдэг бүсгүйн "Цэвэр агаар" сангаас завшсан гэж байгаа мөнгөнөөс ердөө дахин илүү, хөрөнгө билээ.
Өөрөөр хэлбэл, өнөө цагийн төрийн өндөр албан тушаалтны ар гэр, найз нөхед, танил тал бүхэл бүтэн нэг сумын амьдралыг хууль бусаар халаасандаа хийдэг болжээ. Ийм байтал Засгийн газрын гишүүд тэдэнтэй зэрэгцэн татвар төлөгчдцйн мөнгийг дэмий зүйлд зарцуулах нь байж боломгүй зүйл билээ. Тэгээд ч энэ Засгийн газар эдийн засгийн хямралтай уялдуулан урсгал зардлаа танах, төсвөө хэмнэх горимд шилжиж буйгаа дуулгаад 100 орчим хонож байна. Гэсэн хэдий ч тэд хэлсэн амандаа хүрсэнгүй. Тэр ч байтугаа төрийн хөрөнгийг хайрласангүй.
Тийм ч учраас үүнийг эсэргүүцсэн иргэдийн бухимдлыг дурын цахим хуудсаас хайлт хийж олоод уншигчдын сэтгэгдэл хэсгээс хангалттай мэдэрч болохоор байна. Үнэндээ шинэ зуун, техник технологийн шинэ хөгжлийн эрэн үед Шинэчлэлийн гэж "өхөөрддөг" Засгийн газар хамгийн хуучин хувилбарыг сонгосон нь ийнхүү олон нийтийн эгдүүцлийг төрүүлэв. Уг нь тэд энэ тэнэг үйлдлийнхээ үр дунгээс "Ард түмнийхээ дунд орж ажилладаг, сайн Засаг", "Иргэдийнхээ үгийг сонсдог, сайхан нам" гэсэн магтаалыг харамгүй хүртэнэ хэмээн төсөөлж байсан биз. Гэтэл үр дүн нь тэдний бодсоноор болсонгүй.
Учир нь өнөө цагт дурын аймаг, сум, хороо, багтай цахим хурал хийх боломжтой болсон билээ. Тийм байтал эдийн засгийн хямрал иргэдийн нуруун дээрээс дарсан, валютын ханш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг огцом өсгөсен энэ хүнд үед татвар төлегчдийн мөнгийг хөдөөгийн хуралд зарцуулсан нь гайхмаар зүйл болж байна. Цаашлаад Засгийн газрын энэ байдал ч орон нутагт халдварлах байдал нэгэнт үүсчээ. Одоо "юм" л бол Аймгийн ИТХ сандал ширээгээ аваад хуралдах нэрээр дуртай газар луугаа давхидаг болсон байна.
Тухайлбал, мөн л анхдагчийн өлгий болсон Булган аймгийн удирдлагууд Онцгой комессын хурлаа үер. болсон газарт зохион байгуулж, үөрийн далан барих нь зүйтэй гэсэн мэргэн саналыг гаргасан байх юм. Тэгээд ч орон нутагт болсон хурлыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээхдээ "Шинэчлэлийн Засгийн газрын орон нутагт хийж буй анхны хуралдаанаа анхдагчдын өлгийн нутагг зохион байгуулж байна" хэмээсэн. Тэгэхээр цаашлаад дараа дараагийн аймаг, сумдад Засгийн газрын хуралдаан хийх төлөвлөгөөтэй байгаа нь илэрхий.
Д.Ганбаатар
Зочин · 2014/08/05
Зочин · 2014/08/04
Зочин · 2014/08/04
КӨКӨТЭЙ МЭДРЭЛ ГАЦАА ГЭДЭГ ШИГ Л ЮМ ДАА
Зочин · 2014/08/04
mongolchuud mini dee.....***iin togoonoosoo hezee garahiin be.ene garch baigaa mungu chini ajil uilchilgee uzuulj baigaa humuus, baiguulaga, oron nutagt l ochino shuu de
Зочин · 2014/08/04
нөгөө хэмнэ гээд тогтоол гаргаад байсан чинь яасан бэээээ
Зочин · 2014/08/04
Arai ch de. Altanhuygiin zasgiin gazar arai l dendej bna da. Orgon heregtseenii baraanii une nemegdej ard tumenii amidral doroitoj baihad Altanhuyag guai zugaalj tsengej hanahgui bga ym baih da. Hudlaa yrihaas oor hiisen ajilgui Altanhuyag ogtsorbol taarna. Ichij amidaraasai.
зүрх судас · 2014/08/04
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекцэнд суух болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
зүрх судас · 2014/08/04
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекцэнд суух болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Зочин · 2014/08/04
Зочин · 2014/08/04
albani mongonos idsen henigch gesn buudwal taarna butsaad staziin huulit boloch gemt hereg tasarhaan boliloosh dee
Зочин · 2014/08/04
ta nar idej zugaaaachaj haanagui yu hudalchudaa bugdench chini tengeriin hhesgeel irnee ajila hij chadhgui archiagui yumnud arai heterhiiiiiiii ta nar icheechei
Зочин · 2014/08/04
Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 3jil.Engiin tor 15000tog.Baga nasnii huuhedtei aild:Salhivchiig delgej neehees sergiilsen hamgaalaltiin tsoojtoi bariuliig 15000tog-r hiij bna.Oros tech kompani.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag