Дуучин Л.Насанбуян ирэх намар тоглолтоо хийнэ
2014/08/03
Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян өнгөрөгч сард "INSOMNIA" хэмээх нэгэн өвөрмөц дуугаа клипжүүлэн цацаж хүүхэд залуучууд, сонсогчдын талархалыг ихэд хүлээсэн билээ. Тэрбээр шинэхэн уран бүтээлээ цацсаныхаа дараахан АНУ-ыг зорьж элэг нэгт ахан дүүстэйгээ уран бүтээлээрээ учран золгохоор хүлгийн жолоо залсан юм.
Авъяслаг залуу уран бүтээлч бүсгүй маань АНУ-ын Чикаго хотноо ажиллаж амьдарч буй Монголчуудын холбооны урилгаар үндэсний их баяр наадмаар тус хотод очиж тэнд суугаа монголчууддаа ая дуугаа өргөсөн ажээ. Ийнхүү сонсогч фенүүддээ уран бүтээлүүдээрээ бэлэг барьсаар байгаа авъяаслаг бүсгүй маань ирэх намар анхны тоглолтоо хийхээр төлөвлөж буйгаа зарлаж өөрийн фесбүүк хуудаснаа ийнхүү бичжээ.
“Сайн байна уу? Та бүхэн сайхан амарч байна уу. Зуны сайхан дулаан цаг үргэлжилж, хүн бүр л аялал амралтанд явж амарч байгаа харагдана. Миний бие түр амрангаа өөрийн шинэ уран бүтээлүүдээ төлөвлөн, бэлдэж байна. Энэ намар өөрийн анхны бие даасан тоглолтоо Монгол Улсын Филармонид хийхээр төлөвлөн бэлдэж байна. Бага наснаасаа л дуучин болно гэж мөрөөдөж байсан мөрөөдөл минь нэг нэгээрээ надад бэлэг болон ирсээр л байгаад би их баяртай байгаа. Энэ хорвоод хүн болон төрж хэн нэгэн байна гэдэг амьдралын утга учир минь санагддаг. Анх Монгол Улсын Филармонид дуучнаар ороод анх их сүрдэж, айж, биеэ их барьдаг байлаа. Тэр үед л би өөрийн Мюзикл тоглолт хийх мөрөөдлөө бодож эхэлсэн юм. Угаас бүжиглэж дуулах нь миний хувьд их сонирхолтой, дуртай зүйл минь учраас тэгж бодсон хэрэг. Тэгээд ч Монголдоо ганц "Баян Монгол" джаз оркестрын дуучнаар ажилладаг мэргэжлийн дуучин бид л тэрхүү джаз урлагийг түгээж, суртачилж, олонд таниулахгүй бол өөр хэн тэр зүйлийг хийх билээ гэсэн бодол үе үе төрдөг юм.
Мюзикл тоглолт хийнэ гэдэг нь дан ганц дуулахаас гадна бүжиглэх, жүжиглэх гээд олон чадвар шаардсан хэцүү бөгөөд өөрийгөө хөгжүүлж, сорих маш сонирхолтой, хариуцлагатай сорилт юм. Би бага байхаасаа л өөрийгөө уралдаан тэмцээнд орж сорих дуртай нэгэн байсан. Хүн аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийнэ гэдэг нь өөрт маш сайхан мэдрэмж төрүүлдэг зүйл юм. Тиймээс миний сэтгэл шингэсэн уран бүтээлүүдээр тун удахгүй баяртай уулзъя.
Анхаарал тавьж алтан цагаа гарздан байж уншсан таньд маш их баярлалаа. Хүндэтгэсэн: Л.Насанбуян. хэмээжээ. Ингээд түүний шинэхэн уран бүтээлүүд болон тоглолтыг нь тэсэн яван хүлээх л үлдлээ.
Таныг урлагийн тэнгэр ивээг...
Зочин · 2014/08/05
Зочин · 2014/08/04
matriin zulzaga uzeh hed ni ochino biz
Зочин · 2014/08/04
Eniig sonsoj uzdeg hun bdinmuu ) eee tgd ***taltand orj bsnaas demii de