Сайн байна уу? Та бүхэнд энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе. Мөн өөрийнхөө азгүй амьдралаас хуваалцах гэж байна л даа.
 Намайг Жаргал гэдэг одоо 27 настай. Би анх 21 настайдаа үерхэж байсан залуугаасаа жирэмсэн болоод охиноо гаргасан. Яагаад гэвэл ээж маань анхны хүүхэд гарга гэсэн. Тэр залуу хүүхэд хүсээгүй байсан ч гаргасан. Тэр үед би Их сургуульд сурч байсан. Ээж минь л өөрийн хүүхэд юм шиг хайрлан өсгөсөн. Харин би гэдэг хүн элдэв эрэгтэй хүнтэй уулзахаас зугтаад охиноо бодоод ганцаараа олон жил ганц бие амьдарлыг сонгосон. Гэтэл 2 жилийн өмнөөс уулзаж эхэлсэн залуу минь надад үнэхээр хайртай гээд би ч түүнд дасан дурлана гэгчээр хайртай болсон.
 
Тэр тийм хүний харц булаахаар сайхан залуу биш. Тэгээд тэр минь надад 3 уулаа тусдаа гарч амьдрая бүгдийг шинээр эхлэе, би та 2 той хамт насан туршдаа сайхан амьдармаар байна гэсэн. Тэр үед ээж минь гэнэт бүтэн цус харваад энэ хорвоод үгүй болсон байсан надад үнэхээр хэцүү, охинд минь бас үнэхээр хэцүү байсан. Охин минь ээжийг минь ээж гээд намайг аниа гэдэг байсан. Энэ хэцүү мөчүүдэд тэр хүн л миний хажууд байж намайг инээлгэж намайг хайрладаг байсан. Би гэдэг тэнэг үүнийг худлаа гэдгийг мэдээгүй гэнэн хүүхэд шиг итгэсэндээ одоо ингээд шаналаад сууж байна даа.
 
Хамт амьдраад эхний 2 сар сайхан байсан .Би түүнийг ажлаасаа ирэхэд нь хоолыг хийгээд хувцыг нь угаагаад л надад энэ үнэхээр сайхан байсан. Миний охин түүнийг ааваа гээд л ямар их дассан гээч.Тэр надтай амьдарснаасаа хойш л үргэлж Цэвэрхэн хувцас өмсөж. гэртээ цайгаа чануулж ууж үзсэн байх.Тун удалгүй би жирэмсэн болсон. Тэгээд эход харуултал өсөлтгүй байна гээд авхуулсан. Гэтэл нилээн хэд хоногийн өмнө түүний түрийвчнээс нэг эмэгтэйн хүүхэд тэвэрсэн зураг олсон. Тэгээд асуутал: Миний хүүхэд тэр хүүхэн надаас хүүхэдтэй болчоод намайг хаяад өөр хүнтэй суугаад явсан гэсэн. Би тэр үед надад эртхэн хүүхдийн тухай хэлэхгүйдээ гэж уурлаж байсан ч мартсан яагаад гэвэл би охиноо бодоод.
 
Харин хэд хоногийн дараа надад :Би саяхан тэр хүүхэдтэй уулзсан хөөрхөн том болсон байна лээ. Гэхэд би гайхаад яагаад надад хэлээгүйн гэхэд :Би тэр хүүхдийг мартаж чадахгүй байна. Тэр эмэгтэй нөхрөөсөө салсан гэсэн.Би энд өөр хүүхдийн эцэг болох гээд хичээгээд, тэнд миний хүүхэд өнчин өсөж байна гэж надад хэлсэн. Одоо надад 2 уулаа салъя гэсэн.Энэ үед тэнгэр нураад ирэх шиг л болсон. Надад амьдрал ямарч утгагүй байна би яг одоо юу хийхээ мэдэхгүй байна.Би ямар хэрэглээд хаядаг 00-ийн цаас биш биздээ.
 
Та бүгдийн дэмжлэг надад маш их хэрэгтэй байгаа учраас бичиж байна. Миний амьдрал яг л кино шиг үйл явдлаар дүүрэн байна. Би цаашид яах ёстой вэ тэр хүнийг зүгээр л явдаа гэхүү. Тэгвэл миний тэрний төлөө хийсэн амьдарсан бүхэн үнэ цэнэгүй болоод байна. Одоо түүнийг би маш их үзэн ядаж байна. Зүгээр л яв гэвэл надад үнэхээр гомдолтой байна би юу хийх вэ? Надад зөвлөөч баярлалаа.