Н.Алтанхуягийн унах нүх энэ үү
2014/08/09
Хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг хэмээх ангилалд багтдаг авлига, ашиг сонирхолын хэргүүд монголчууд биднийг дэлхий нийтэд муухай харагдуулсан хэвээрээ байна. Сүүлийн өдрүүдэд Н.Алтанхуягийн Засгийн газрыг тойрсон авлигын хэргийн дуулиан ар араасаа шилээ дэгдлээ. Улс төрийн хүрээхэн үүнийг “Н.Алтанхуягийг унагах захиалгат ажиллагаа” гэх ухааны юм ярьцгааж байна. Болиод өгөөсэй. Авлигатай тэмцэх газрыг бид тэгвэл яах гэж байгуулсан юм. Энэ байгууллагын анхны дарга Дангаасүрэнг учир битүүлгээр алсан, дараагийн даргыг нь тагнасан, чагнасан хэргээр шоронд хийсэн. Эдгээр нь МАН-ын засаглалын жилүүдийн гутамшиг байлаа. Тэгвэл одоо мөрөөрөө ажлаа хийх гэж чардайж яваа АТГ-ыг улс төрчид нь намнах гэж тиймэрхүү хөгийн юм ярьж буй аж. Яс ярих юм бол Н.Алтанхуяг ах дүү, амраг саднаараа нийлэн Л.Гансүхийн удирдсан “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмэний мөнгө хамтран тоншсондоо бантаж Төв аймаг дахь хорих ангид саяхан Хууль зүйн сайдаа дагуулж очив. Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Алтанхуяг ийнхүү хүндрэл учруулахыг оролдлоо. Үүгээрээ тэд гэмт хэргийн хамсаатан, эсвэл зохион байгуулагч нь юм уу гэсэн сэтгэгдлийг төрүүлж байна. Энэ бол хамгийн энгийн логик гаргалгаа, хардалтын наад захын сэжүүр шүү дээ. Үнэндээ МИАТ-ын хэрэг, Татварын ерөнхий газрынхны хэргийн дэргэд Л.Гансүх нарын үйлдэл нь хамаагүй жижиг санагдаж болох юм. Гэхдээ АТГ-аас шалгах явцдаа шүүгч, прокуроруудын зөвшөөрснөөр олон нийтэд мэдээлснийг харахад яалт ч үгүй албан тушаалаа урвуулсан явдал байв. Эцсийн дүнг шүүх гаргана.
Эдийн засгийн хөгжлийн яамны хэрэгжүүлж буй “гудамж” төслийн мөнгө ч бас буруу гараар орсон бололтой. Уг нь “гудамж” төсөл нь энэ яамны эрхлэх ажлын хүрээнээс ангид байх учиртай юм билээ. Эдийн засгийн хөгжлийн яам бол бодлогын яам. Иймээс үйлдвэрлэлийн чанартай үйл ажиллагаа эрхлэх нь хязгаарлагдмал. Гэвч Н.Батбаяр сайд дураар авирлаж, хотын захиргаанаас зохион байгуулах ажлыг шүүрч авсан байв. Хотын зарим гудамж өнөөдөр Чингис бондын мөнгөөр овоо дээрдэх нь ч дээрдсэн. Гэвч Н.Батбаяр “Гудамж” төслийн мөнгөнөөс сүүлдээ хөдөө рүү илгээх гэж оролдоод Э.Бат-Үүлд нусаа суга алгадуулахаа шахсан. Нарийн тунгаавал Н.Батбаярын тэрхүү санаархал нь гэмт үйлдлийн далд сэдэл байсан байх. Тэгвэл одоо Эдийн засгийн хөгжлийн яамны харьяанд байгаа “Гудамж” төслийн дарга Д.Батболдыг гэмт хэрэгт сэжиглээд байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтан Э.Амарбат энэ тухай нуусангүй. Д.Батболд нь “Самурай” бондын мөнгөнөөс 50 орчим сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 94 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй гэж байна. Бондын мөнгөөр төсвийн урсгал зардлыг санхүүжүүлэхгүй байх талаар урьд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан байлаа. Гэтэл тэд энэхүү зөвлөмжийг зөрчжээ. Мөн төслийн хөрөнгөөс 470 сая төгрөгөөр автомашин, тоног төхөөрөмж худалдаж авсан нь хууль тогтоомжид нийцэхгүй зэрэг үндэслэлээр Д.Батболдыг шалгаж байгаа юм байна. Ер нь “Цэвэр агаар” сан, Дэнзэн дүү гээд цувуулаад байвал Н.Алтанхуягийн багийнхан дотор ихээхэн но-той хэргүүд олон бий. Зарим нь ч дарагдаж өнгөрсөн байх. Иймээс Н.Алтанхуягийг хаа нэгтээгээс, хэн нэг нь, эсвэл хий үзэгдлүүд нь ч юм уу, түлхээд хаях гэсэн юм биш л дээ. Тэр багийнхаа гишүүдийг авлига, ашиг сонирхолын зөрчилгүйгээр ажиллуулж чадаагүй учраас АТГ-аас шалгаад, хүмүүс дургүйцээд байгаа юм. Энэ мэт энгийн логикыг нэг сайхан нартай өдөр улс төрийн улаан хамгаалагч болж алиалагчид эрхбиш ойлгох байлгүй. Н.Алтанхуягийн унах нүх энэ буюу ердөө л авлига байжээ.
О.Баяр
Гишүүн · 2014/08/14
Авилгатай тэмцэх газар нь хууль бус үйл ажил********** явуулдаг байгууллага болсон бөгөөд иймэрхүү хууль бус үйл ажил********** явуулдаг байгууллагыг татан буулгах хэрэгтэй. Ерөнхий сайдын санаатай унагаах гэж байгаа нь өөрөө хууль бус бөгөөд Элбэгдорж болон түүний хамаатнуудыг намаас хөөх хэрэгтэй болжээ.
Зочин · 2014/08/11
АЛТАНХУЯГ арай бишээ иднэ иднэ гэхэд************************ юмдаа
Зочин · 2014/08/11
altanhuyag s d a min odoo idej hanalaa bolih yum bishuu? ter batuul s d a gaa ter ma****nii tatvariin huuliaa boli gej heleeree, ter batuuliin burduulsen tusuvuur chinii or tsairdag biz de
Зочин · 2014/08/11
Altan huyag a odoo bolon o zogsohgvi ym y Chi tertee tergvi bvh yma aldsan Teender deer Ter bish davag ta ***or bas Enh jargal geh darag ta nariin hoog yarigdaagvi baigaa shv
Зочин · 2014/08/11
Altan huyag a odoo bolon o zogsohgvi ym y Chi tertee tergvi bvh yma aldsan Teender deer Ter bish davag ta ***or bas Enh jargal geh darag ta nariin hoog yarigdaagvi baigaa shv
Зочин · 2014/08/10
Turiin alba turliin alba bolsoniig beleeh ene altanhuyag guai todoos tod haruulaad uzuuleed baigaa ym bish uu
Зочин · 2014/08/10
Алба хаагчидыг даргатай нь жагсааж зогсоож байгаад урдуур нь алхсан овоо хулгайч.
****bar · 2014/08/10
Avlga gedeg manai ulsiin huvid erdiin uzegdel bolson shuu dee. Engiin jishee l gehed tender tusul burees 10 huviig avilga bolgoj avdag jishig togtood udaj baina. Bugd meddeg murtluu abah estoi yum shig l suutgaad avchihdag. Uunees bolood zam nariin, barilga dutuu gehchlen olon olon gai uldej hotsordag ni nuuts bish. Ter jishig l Zasgiin Gazart nuurelsniig ATG ***lgaj ehlee biz. Gaihaad baihaar zuil bish. Ingej ***lgah gej l baiguulagdsan bolohoor uurgee l guitsetgej baigaa yum bishuu.
Зочин · 2014/08/10
Зочин · 2014/08/10
Яахав дээ хэрэг хийсэн хүн л очдог биз дээ.очоод бүх хариуц********** өөрөө хүлээг.ерөнхийлөгч нь шударга байхыг уриалаа биз дээ
Зочин · 2014/08/10
eronhii said ni shorond ooroo ochij baih gej dee ,eronhoo said shvv dee arai ch dee iim eronhii said gej baih uu