Анх тайзнаа алаг эрээн, гял цал хувцсаар ижилсэн хоёр үеийн охин хуучны сайхан дуунуудыг сэргээн орчин үеийн өнгө аяст оруулан дуулж гарч ирж байсан. Тэдний нэг нь дуучин Ану. Өнгөрсөн онд ээж болж нэлээд шуугиан, дуулианы эзэн болоод авсан. Тэрбээр ээж болоод удалгүй тайзаа орхиж буйгаа мэдэгдэж, охиноо асран халамжлах, гэрийн сайн эзэгтэй байх сонголтоо хийж байгаагаа фэнүүддээ дуулгасан юм.

Өнөөдөр хэдийгээр уран бүтээлээ туурвихгүй байгаа хэдий ч үргэлж түүний амьдрал олны хараанд байдаг гэхэд хилсдэхгүй. Өөрөө ч цахим хуудаснаа юу хийж, хаагуур явж байгаа тухайгаа хуваалцан үзэсгэлэнтэй сайхан зургуудаа  оруулан олон сайхан урмын үгсийг харамгүй сонсдог. Хүнийг бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж үг бий. Ану хэдийгээр тайзаа орхисон ч олон бүсгүйчүүдийн үлгэр дуурайлал болсон үлгэр жишээ ч эмэгтэй.

Бусдыг үргэлж гоё сайхан, үзэсгэлэнтэй байж дотроосоо, гаднаасаа ч гэрэлтэх ёстой шүү гэдгийг үеийн бүсгүйчүүддээ сануулахаар биеэ авч явдаг гээд хэлчихэж буруутахгүй бизээ. Дараах зургийг тэрбээр "гэрийн эзэгтэй нь стиль яагаад ийм байж болохгүй гэж" хэмээн постолсон байна. Түүний энэ саналыг дуу нэгтэйгээр "яагаад болохгүй гэж эмэгтэй хүн гэртээ ч нүүрээ будаж болно. Хаана ч байсан үзэсгэлэнтэй л байх ёстой. Гэрт байгаа гэхээрээ навсайсан байна гэж юу байхав дээ" гэж эмэгтэйчүүд түүнийг маш ихээр дэмжжээ.

Д.Ана