"Милл кино компани" болон "Монголфильм групп", "Улаанбаатар фильм"-ийн хамтын бүтээл "Ээжээ надтай гэрлээч" уран сайхны кино өнөөдөр  18:00 цагаас III, IV хорооллын "Өргөө" кино театрын гадна талбайд болно.

Тус киноны найруулагчаар "Милл кино компани"-ийн захирал, кино найруулагч Л.Лхагважаргал ажилласан бол продюсерээр "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин СТА Д.Баттөмөр, зохиолчоор Д.Мөнхбат, хөгжмийн зохиолчоор "Sweetymotion" хамтлагийн продюссер, хөгжмийн зохиолч СТА Б.Чинбат нар ажилласан байна. Гол дүрүүдэд Ч.Ундрал, Б.Анхбаяр, Г.Ган-Очир, Д.Баттөмөр, Б.Хулан нар тогложээ.

"Ээжээ надтай гэрлээч" уран сайхны киноны гол онцлог нь дэлхийн стандартны дэвшилтэд техник технологийн тоног төхөөрөмжийг ашиглан бүтээсэн бөгөөд холливуудын алдартай кинонууд болох Аватар, Дайны морь зэрэг кинонуудын дуу, хөгжмийн найруулга хийгдсэн урд хөршийн томоохон студи ажилласан юм.

Д.Ана