Ар Монгол гэнэн байдлаар Хятад оронтой харьцах боломжгүй болсон шүү…
2014/08/18
Ардчилал, эрх чөлөө гэсэн үгүүдээр далайлгаад л байвал түүхийг дарагдуулж мартагдуулах боломжтой гэж Ар Монгол сүүлийн 20 гаруй жил гэнэн байсандаа.
Гэтэл удахгүй Хятадын ерөнхийлөгч Си Зиньпин ирж Ар Монголын үгийг сонсож үүх түүх ярих гээд ирэх гэж байна даа. Сүүлийн 20 гаруй жил Ар МОнгол урд хөршөө муулж энд тэндхийн улс орнууд руу мөн ч их долигнож бялдуучилсан.
Хятадын Си ирсэнээр Ар Монгол түүхийн зангилаанаас гарах боломжгүй гэдгээ ухаарах хугацаа нэгэнт болжээ. Хүний тархи гэдэг март гэхээр мартчихдаг сана гэхээр саначихдаг машин техник биш. Хүний тархинд сэтгэл гэж зүйл бий. Тэгвэл сэтгэлийг тавих биш барьж сурах хэрэгтэй. Үүний тулд бодож сурах. Бодож сурахад мэдлэг хэрэгтэй. Мэдлэгтэй болохын тулд ном унших. Гэтэл ном битгий унш гэдэг ээж аавууд олон бий шүү дээ.
Ар Монгол Хятад хөршдөө юу гэж хуучилж юу гэж тайлагнаж юу гэж хэлж ямар өнгө аясаар дуу хоолойгоо хянаж харьцах вэ? 800 жилийн өмнөх түүх ярих уу эсвэл 80 жилийн өмнөх бодит үйл хэрэг ярих уу?
20-р зууны эхээр Хятадууд Ар Монголд ямар их тусламж үзүүлж эд бараа барилга байгууламж гээд л мөн их хар ажлуудыг базааж тус болж явсанаа тэд мартах магадгүй. Тэгвэл Ар Монгол тэдний байгуулж өгсөн барилга байгууламж болон мэдлэг боловсролын тусламжуудыг мартаж болохгүй дээ. Ердөө саяхан 40, 50 онуудад олон Монгол залуус Хятад оронд очиж биеийн тамир дуу хөгжимөөс авахуулаад санхүү эдийн засаг нябогийн олон мэргэжилд суралцсандаа.
Одон бөмбөг, гар бөмбөг гээд л өнөөдөр Ар Монголын энэ л төрлүүдэд сайн байдагийн шалтгаан бол Хятад хөршүүдээс л эхтэй шүү дээ. Эстрадын чуулгын олон үлээвэр хөгжимчид Хятад оронд суралцаж дуу хөгжим бас л урдаас орж ирсэн шүү дээ. Зохиолын дуу дуулаачидын хэв маяг ая аялгуу хаанаас эх үндэстэй гэдгийг мартаж бас л болохгүй. Өнөөдөр үндэсний дээл гэж нэрлэдэг Ази төрхийн хувцас бол Хятадын торго дурдангүйгээр төсөөлөх боломжгүй шүү дээ. Ар Монгол Хятад торгоор гоёж л наадам өнгөтэй болж цагаан сар тансаг болдог биш билүү.
Түүх гэдэг өөртөө хэрэгтэйг түүж яриад өөртөө хэрэггүйг түүж нуун дарагдуулж түүхлэдэг эд бишдээ. Ар Монголын яруу найргийн эх үндэс хүртэл Хятад ардуудаас гарал үүсэлтэй. Ерөөсөө Азийн ард түмнүүд бүгд л адилхан хөгжим адилхан хувцас өмсөж адилхан майхан бас адилхан гэрт амидарцгааж ирсэн болохоос биш хэн хэнээсээ ямар ч хамааралгүй оршин тогтнох ямар ч боломжгүй. Нэг нэгнээсээ тусгаарлах шаардлага ч байхгүй.
Ар Монгол хэрвээ Хятад орон ямар ч хамаагүй тэднээс мундаг орнууд биднийг дэмжинэ гэвэл үүн шиг том алдаа байхгүй шүү. Улстөр гэдэг хатуу тоглоом биш хатуу зарчим. Улстөрөөр тоглож ёстой болохгүй. Харин түүний оронд оюуны өндөр түвшинд л улстөрөөр бодож сурах хэрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөнөө гэртээ гал тогооныхоо өрөөнд орхих хэрэгтэй. Гэтэл Ар Монголын эрчүүд сэтгэлийн хөдөлгөөнөө бодох бодолтойгоо хольдог шүү.
Хятад орон бол Чингисээс өмнө оршин тогтнож байсан Азийн авьяаслаг ард түмэн. Тэд цаас хүртэл анх үйлдвэрлэж бас философийн номнууд хүртэл бичиж явсан оюуны өндөр түвшинд очиж чаддаг ард түмэн. Биеийн булчин шөрмөс ярихаасаа илүү оюуны чадал ярьдаг хүмүүс.
Д. Сүхбаатар, Х. Чойбалсан, Ю. Цэдэнбал гээд Ар Монголыг бүтээн босгоход маш их үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийнхээ тухай урд хөршийнхөө улстөрч хүмүүст ярих л хэрэг гарна даа. Түүхийг дараад ямар ч нэмэргүй. Ялангуяа сүүлийн 20 гаруй жил Ар Монголын улстөрд үймээн хийж ирсэн нөхдүүд нүүдэл суудал хийдэг ард түмэн гэж тархи угааж суурин амьдарч хот байгуулж явахад саад хийж ирлээ. Гэрт амьдраад л явж байсан бол хаанаас ингэх вэ гэх шиг. Дэлхийн улстөрөөс зугатаагаад Чингис ярьж нүүдэлчин соёл уриалж бүх юм харьцангуй гэж явдаг цаг өнгөрсөн шүү.
Ар Монголд өнөөдөр түүхийн хичээл хэрэгтэй болжээ. Түүхээс зугатаж аргалах гэж оролдож болноо. Гэтэл түүх тавихгүй шүү дээ. Нүүрс зэс алтаар түүхийг худалдаж авах боломжгүй. Түүх л бол түүх. Түүх ерөөсөө улстөрийн түүх гэж үг бий. Тиймээс улстөрийг мартаж болохгүй. Улстөр гэдэг үлгэр домог биш аргалж залилах биш.
Ар Монгол одоо гэнэн байх ёсгүй.
Ар Монгол яагаад түүхийн ухамсар гэдгийг ойлгосонгүй вэ? Үүний шалтгаан юу вэ? Номын дэлгүүрүүдээр байгаа худлаа алдаатай түүх нэртэй тус болохоосоо ус болсон номнуудыг мэргэжлийн хяналтаар оруулж өөрсдийнхөө алдаануудаа засаж чадах чадвартай байх хэрэгтэй. Худлаа алдаатай номууд залуу үеийн тархийг хордуулж түүхийн талаар асар гаж буруу ойлголттой болжээ. Интернэтийн сайтууд, фэйсбуук, твиттэрээр бичиж маргаж буй сэдвүүдийг харахад ямар ч гэнэн хүмүүс вэдээ гэхээр зүйлс бичицгээх боллоо. Хэн ч ороод уншиж л байгаа шүү дээ.
Ар Монгол гэнэн байх ёсгүй. Мөнгөтэй л болчихвол бүгдийг худалдаж авах боломжтой гэсэн гэнэн Монгол эрчүүд мөнгөтэй харьцаж сурсангүй. Мөнгө олохоороо зөвхөн л баяжиж авгай хүүхэд эгч дүү нартайгаа баярхах гэсэн Монгол эрчүүд дэлхийн эдийн засгийн цаад зорилгыг ойлгосонгүй. Өнөөдөр Ар Монголд дэлхийн эдийн засгийн зарчимаар ажилладаг ядахдаа ганц компани байхгүй байна шүү дээ. Компани гэдэг төрийн бодлогоор ажиллаж нийгэмдээ үйлчилж ард түмний баялаг болох учиртай. Гэтэл Ар Монголын компанууд баяжаад л хожоод л хохироогоод л алга болж сураг тасрахыгаа л урьтал болгох жишээтэй. 2008 оны санхүүгийн хямралаар Америк орон төрөөс мөнгө гаргаж компануудаа аварсан шүү дээ. Яагаад гэвэл Америкийн төр мөнгөтэй. Мөнгөтэй учраас тэд бонд гаргах чадвартай. Гэтэл Ар Монголын төр мөнгөгүй байж ард түмнийхээ татвар дээр тулгуурлаж бонд гаргаж буй бол ёстой л Монгол Монголдоо муу гэсэн зарчим хэрэгжиж буй.
Ар Монгол гэнэн байх ёсгүй. Сурган хүмүүжил 90 онд устсан тул үнэмшил, итгэлцэл, найдлага гэх мэт сэтгэлийн болон оюуны чадваруудыг залуу үедээ суулгаж чадаагүй. Үүнийгээ дагаад насанд хүрсэн хүмүүс ч оюуны төөрөгдөлд орсон. Оюуны төөрөгдөлд орсон ийм ард түмэн Хятад хөрштэйгээ хамтран ирээдүй рүү зүтгэх оюуны тэвчээр байхгүй. Нэгэнт оюуны тэвчээр байхгүй тул асар хурдтай хөгжиж байгаа шаахай өмсөж, дугуй унадаг байсан даруухан урд хөршийгөө дэлхийн том эдийн засаг болж буйд баяр хүргэхийн оронд атаархаж хордож муулахыг л хичээцгээнэ. Үүний оронд маргаашийг төсөөлж ирээдүйгээ хамтран бүтээн босгох хэрэгтэй.
Ар Монгол гэнэн байх ёсгүй. Улстөр бужигнаад төрийн бодлого алдагдахдаа амархан байх гэдэг тухайн ард түмний гэнэн байгааг л баталдаг. 90 онд улстөр бужигнасан ч тэглээ гээд төр зуун зуун жилийн хар хайрцагны бодлогоо алдаж болохгүй. Гэтэл Ар Монгол улстөр бужигнах бүр л төр дахин дахин шинэчлэгдэж цоо шинээр эхэлдэг. Хятад орон ямар ч үед улстөр бужигнахад төр хэвээрээ гозойгоод үлддэг олон зуун жилийн туршлагатай. Энэ сайхан туршлагаас яагаад суралцаж чадахгүй явна вэ? Гэтэл хаа холын ямар ч хамааралгүй орнууд руу тив алгасан өнгийдөг. Тэдний түүх нөхцөл болзол өөр шүү дээ.
Ийм л мөнгөтэй харьцаж чаддаггүй сурган хүмүүжил хаягдсан улстөр бужигнадаг Ар Монгол урд хөрш Хятад орны ерөнхийлөгч Си Зиньпинтэй уулзахнээ…
Доктор С.Молор-Эрдэнэ
зүрх судас · 2014/08/19
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц Бямба гариг бүрийн 12:30 цагт явагдах ба лекцэнд суух бүтээгдэхүүн илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
зүрх судас · 2014/08/19
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц Бямба гариг бүрийн 12:30 цагт явагдах ба лекцэнд суух бүтээгдэхүүн илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Зочин · 2014/08/19
чи ер нь хэний захиасаар юу бичээд байна нөхөр.чамайг шалгуулмаар юм биш үү.
Зочин · 2014/08/19
шизофрения
Зочин · 2014/08/19
harin tiin damba shig erguu dagz bna
Зочин · 2014/08/19
hyataduud shig sanaatai bh heregtei gdgiig oilgohgui bnu
Зочин · 2014/08/19
ene doktor guai chine harin jinhene mongol gazar uurlesen huujaa luunii undug yum bish uu