Баянгол дүүргийн 77 дугаар сургуулийн аравдугаар ангийн сурагч Н нэгэн гурилын цехт ажиллаж байгаад зүүн гарынхаа ядам хурууг машинд хэрчлүүлжээ. Тэрээр мөнгө олох зорилготойгоор ээж ааваасаа нууцаар ажилласан байна. Хүүхдээ хуруугүй болчихоод Гэмтэлийн эмнэлэгт байхад ар гэрийнхэн нь мэдсэн ажээ. Уг гурилын цехийнхэн "цагдааад битгий мэдэгдээрэй" гэж охиноос гуйсан гэнэ. Харин ээж аав нь гомдолоо зохих байгууллагад нь гаргана гэжээ.

 

 Э.АЛТ