Н.Энхбаярын дөрвөн “Б” II эмнэлэгт ноёрхлоо тогтоожээ
2014/09/03
Эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтад оролцоогүй, албан тушаалдаа үлдсэн цор ганц хүн бол II эмнэлгийн дарга Г.Баясгалан юм. Түүний ийнхүү албан тушаалдаа үлдсэн нь Н.Энхбаярыг хэвтүүлж эмчлүүлсэнтэй холбоотой гэгддэг.
Өөрөөр хэлбэл, салбарын сайд Н.Удвал нь намын даргаа тав тухтай эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэхийн тулд Г.Баясгалан даргатай албан тушаалын наймаа хийсэн байхыг үгүйсгэхгүй. Ингэж хардах нь ч үндэслэлтэй.
Өнгөрсөн жил Н.Удвал сайд 15 эмнэлгийн даргыг албан үүргээс нь чөлөөлж томилгоо хийсэн. Уг томилгоо яагаад Г.Баясгалан даргад нөлөөлсөнгүй вэ. Н.Энхбаяр даргыг II эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх гэхэд эхэндээ ажилчин алба хаагчид эрс эсэргүуцэж "Шоронгийн эмнэлэг болгох гэлээ" хэмээн дургүйцлээ илэрхийлж байсан.
Гэтэл түүнээс хойш төд удалгүй эмнэлгийн дарга Г.Баясгалан "Н.Энхбаяр даргын биеийн байдал тун хүнд байгаа" талаар мэдээлэл хийж эхэлсэн нь хардлага төрүүлсэн юм. Мөн Н.Энхбаяр тус эмнэлэгт хэвтэж байх үедээ ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр тус эмнэлгийн дэд даргаар С.Байгальмааг томилсон.
Тэгвэл сүүлийн үед дээрх дарга нар болон түүний гар хөл болж ажиллагсад ажилтан албан хаагчдыг ямар ч шалтгаангүйгээр дарамталж, шахаж хавчиж ажлаас нь чөлөөлж байгаа гэх таагүй мэдээ чих дэлсэх болов. Үүнээс болж II эмнэлэг боловсон хүчний доголдолд орж, ёстой л хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаж байгаа сурагтай.
Үүнийг сураглахаар тус эмнэлгийг зориход захын ажилтан удирдлагуудаа ам өрсөн шүүмжилж, мөн ажиллахад үнэхээр бэрхшээлтэй байгаагаа дуулгаж байлаа. Одоогоор II эмнэлгийн боловсон хүчний 30 гаруй хувийг нь сольж, шинэ ажилтнуудыг томилсон байна.
Хамгийн гол нь олон жил ажилласан хашир туршлагатай эмч нарыг ямар нэгэн байдлаар дарамталж байгаад ажлаас нь гаргадаг тухай онцлов. Удирдлагууд өнгөрсөн хавар эмнэлгийн зохион байгуулалт хийснээс хойш ийнхүү боловсон хүчний халаа сэлгээ эхэлжээ.
Чадварлаг эмч нараас гадна туршлагатай олон сувилагч ажлаасаа гарчээ. Дэд дарга С.Байгальмаагийн хувьд тус эмнэлэгт эмчээр ажиллаж байгаад уг албанд томилогдсон байна.
Ажилчид нь түүнийг Н.Удвалын буюу Н.Энхбаярын хүн мөн гэх юм билээ. Одоогоор Г.Баясгалан дарга бэлгэ тэмдэг төдийхнөөс цаашгүй толгой мэдэн удирдаж чадахгүй дэд дарга С.Байгальмаагийн үг хэлээр үйл ажиллагаа явуулж байгааг эх сурвалж онцолж байгаа юм.
Мөн гурав дахь "Б" болох Боловсон хүчний дарга М.Баярмаа нь С.Байгальмаа даргатай тун сайн хоршиж ажилладаг нэгэн гэнэ. Тэдний хавчилгад өртөж ажлаас гарсан туршлагатай эмч нарыг дурдвал Диализийн тасгийн Мөнхтуяа, Мөнхжаргал, Мэдрэлийн Сарантуяа нарыг дурдаж болохоор байгаа аж.
Хамгийн сүүлд буюу өчигдөр гэхэд Сэхээний тасгийн эрхлэгч Түмээ ажлаа өгчээ. Мөн Мэс заслын эмч Уламбаяр, Онон гээд олон эмч эмнэлгийн удирдлагууд гэх бужигнуулагч этгээдүүдтэй таарч тохирохгүйд хүрч ажлаа өгсөн байна.
Үүгээр зогсохгүй мэс заслын маш туршлагатай гурван сувилагч ажлаа орхисонд хамт олон нь тун ч харамсч байсан. Инженер техникийн гурван мэргэжилтэн ажлаасаа гарснаар өнөөдөр II эмнэлэг инженергүй болж жирийн нэг эмч инженерийн үүрэг гүйцэтгэж яваад гайхах зүйлгүй болчихоод байна гэж ажилчид нь халагласан юм.
Үйлчлэгч нарыг илүү цагаар ажиллуулдаг ч нэмэгдэл цалин олгодоггүй
Эмнэлгийн үйлчлэгч нар өглөө ажилдаа ирээд 21.00 цаг хүртэл ямар ч ээлжгүйгээр ажиллаж байгаадаа бухимдалтай байна. Эмнэлгийн шинэчилсэн зохион байгуулалтаар ийн өөрчилжээ. Хаа газрын үйлчлэгчээр эмэгтэй хүмүүс л ажилладаг.
Тус эмнэлгийн хувьд ч мөн тийм л дүр зурагтай байна. Гэтэл өмнө нь өглөө, оройны ээлжтэй байсан үйлчлэгч нарыг ингэж зохицуулснаар нэлээдгүй бэрхшээлтэй тулгарч байгаа аж. Тухайлбал, эмэгтэй хүмүүс өвлийн цагт энэ орой тарна гэдэг бэрхшээлтэй.
Өмнө нь бол өглөө ирээд оройн ээлждээ хүлээлгэж өгөөд тасаг тасгаа хариуцаад ажипладаг байсан боп Үйлчилгээний алба гэж шинээр байгуулснаар ийн бужигнаж, илүү цагаар ажиллуулж байгаа хэдий ч цалин нэмж бодцоггүй гэнэ.
Энэ нь хүнд байгаа талаар санал бодлоо хэлсэн хүмүүсийг Боловсон хүчний дарга М.Баярмаа "Хэцүү байгаа бол ажлаас гар. Ард чинь ажилд орох хүмүүс дугаарлаад байж байна" гэж дарамталдаг байна.
Харин оронд нь ирж байгаа хүмүүс ямар ч туршлагагүй, хаана ажиллаж байсан эсэх нь тодорхойгүй байдаг байна. Тэр ч байтугай хамгийн чадварлаг эмч ажиллах тасагт сэтгэцийн өөрчлөлттэй эмч ажиллаж байгааг тун чухалчилж байдаг шүү. Үүнээс харахад боловсон хүчний бодлого алдагдсан нь илэрхий.
Түүнээс гадна ажилчдадаа ямар ч чөлөө олгодоггүй. Ар гэрт нь гэнэтийн ажил гарах, төрөл төрөгсөд нь амь насаа алдахад "Чөлөө олгохгүй. Эсвэл амралтын хоногоосоо хасуулаад яв" гэдэг аж.
Уг нь бол амралтын хугацаа чинь хуулийн дагуу олгодог биш бил үү. Тэгэхээр II эмнэлгийн боловсон хүчин хуулиа мэддэггүй болж таарав уу гээд эргэлзээ ар араасаа хөвөрч байна.
Түүнээс гадна эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн тасгийн өрөө, тасалгааг чөлөөлж, хувийн хэвшилд худалджээ. Тухайлбал,эмнэлгийн хоёр давхарт байх эмчилгээний тасаг байхгүй болж түүний оронд "Мон бэйкери"-ийн салбарыг оруулахаар засвар хийж байхтай таарсан юм. Харин дээрх тасгийн ажилчид өрөөгүйгээс болж хаа сайгүй сэлгэж яваа сурагтай.
Энэхүү бусармаг байдлыг харж тэвчихгүй болсон ажилчид нь арга ядахдаа "Дөрвөн "Б"-гийн дампуурал" хэмээн даапаалж суух вэ дээ. Өөрөөр хэлбэл, дарга Г.Баясгалан, дэд дарга С.Байгальмаа, боловсон хүчний дарга М.Баярмаа, ерөнхий нягтлан Н.Байгальсүрэн гэсэн дөрвөн "Б" тус эмнэлгийг дампууралд хүргэж байгаа юм байх.
Эдгээр дарга нар хоршиж II эмнэлэгт шинээр эмч оруулахдаа 10 сая төгрөгийн авлига авдаг гэсэн яриа ч чих дэлсэв. Ер нь МАХН-ын харьяалалтай боловсон хүчнээр багаа бүрдүүлж байна гэдгийг хэлж байсан.
Санхүү нь ажилчдадаа байнга чанарын шаардлага хангахгүй бараа бүтээтдэхүун шахдаг. Тухайлбал, шал угаадаг аппарат гэж хэн ч хэрэглэж чадахгүй ашиглагдахгүй бараа бүтээгдэхүүн шахаж байна. Ажилчдын улавч, шаахай, халаад бүгдийг Хятадаас авчирсан чанаргүй эд аж.
Өмсөөд cap ч болоогүй урагдчихлаа гэж нэгэн ажилтан харуулсан юм. Боловсон хүчин Болормаа нь ажилчидтай маш бүдүүлэг хэрцгий харилцдаг гэдгийг мөн онцолж байгаа юм.
II эмнэлгийн дарга нарын газрын наймаа
II эмнэлгийн засварын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлсэн хэдий ч өнөөдөр иргэдэд үйлчлэх тасгууд засвартай, тоосго цемент хаа сайгүй хөглөрсөн байдалтай байна. Засвараас гадна тусэмнэлгийн хашаанд хувийн орон сууцны барилгын ажил ид өрнөж байна.
Тухайлбал, ажилчдын орон сууц гэж анх эмнэлгийн хашаанд барьсан "Энэрэл" хотхоноос ажилчдад 40 байр өгчихөөд захиргаа нь 15 байр авсан байна. Өөрөөр хэлбэл, ажилчдын орон сууц нэрийдлээр бүхэл бүтэн хоёр корпус бүхий хотхон барьчихсан байна.
Дээрх хотхоноос 30 байрыг II эмнэлгийн ажилчдад, харин удирдпагуудын авсан 15 байрнаас тавыг нь ЭМЯ-ны захиргааны ажилчид авсан тухай баттай эх сурвалж хэлж байна. 300 гаруй ажилтан алба хаагчдын дунд 30 байр өгчихөөд дарга нар 15 байр авсан нь ажилчдын бухимдлыг төрүүлсэн байна.
Эмнэлгийн дарга нар "Энэрэл" хотхоноос байр аваад зогсохгүй мөн эмнэлгийн баруун урд баригдаж байгаа "Макс"-ын орон сууцны барилгаас бас л байр авсан гэнэ. Учир нь, тус барилгын газар нь мөн II эмнэлгийн эзэмшлийнх юм байна. Ер нь II эмнэлгийн газарт хувийн хэвшлийн барилга олноор сүндэрлэж байна.
Эмнэлгийн газрыг эрхэм дарга нар зарж оронд нь орон сууц авдаг болох нь харагдаж байх шиг. Эмнэлгийн арын "Энэрэл" хотхоны дэргэд нэгэн барилгын ажил эхлүүлчихсэн байна. Хотхоны нөгөө талд мөн 100 айлын орон сууцны барилгын ажил өрнөж байх жишээтэй.
Уг нь бол эдгээр барилгыг барьж буй газрууд нь бүгд II эмнэлгийн эзэмшил газар гэдгийг ажилчид нь хэпж бэйгаа. Гэтэл удирдлагууд хувийн хэвшлийнхэнд худалдаж, оронд нь орон сууц авдаг жишиг тогтсоор II эмнэлэг өнөөдөр газаргүй үлдэж, харин эргэн тойронд нь хувийн орон сууц сүндэрлэсээр байна.
Тэгэхээр II эмнэлгийн дөрвөн "Б" ажилчдаа халж сэлгэхээс гадна газрын шаггүй наймаачид гэдэг нь эндээс харагдаж байна. Түүнээс гадна хүүхдийн болон уламжлалтын тасгийг байхгүй болгож Диализын төв болгох гэж байгаа аж.
Ингэснээр дэд дарга С.Байгальмаагийн бизнес хөгжих боломж бүрдэж байна гэх нэгэн ч байна. Цаашлаад Хүүхдийн тасгийн гурван давхар барилгыг 2016 онд буулгуулахаар акт гаргуулсан гэв. Мөн эмнэлгийн хашаанд бараг эмнэлэгтэй зэрэгцээд Элэгний мөн Цусны төвийг барьж байна билээ.
Энэ мөн л хувийн эмнэлэг аж. С.Ламбаа сайдын үед барьж байгаад одоохондоо зогсчихоод байгаа аж. Ийнхүү Н.Энхбаярын санал болгосон, Н.Удвал сайдын томилсон дээрх цадиггүй дарга нар II эмнэлгийн газрыг хувьд шилжүүлж, өөрсдөө чамгүй хөрөнгөжиж байгаа бололтой.
Б.Цэцэгдэлгэр
Зочин · 2014/09/25
Байгальмаа дэд захирал хүнийхээ хувьд, эмчийнхээ хувьд их сайн хүн юм шүүдээ. Харин боловсон хүчин Баярмаа бол үнэхээр харьцаа, ёс суртахуунгүй бүдүүлэг эмэгтэй байдаг юм байна лээ. энэ
Зочин · 2014/09/25
Байгальмаа дэд захирал хүнийхээ хувьд, эмчийнхээ хувьд их сайн хүн юм шүүдээ. Харин боловсон хүчин Баярмаа бол үнэхээр харьцаа, ёс суртахуунгүй бүдүүлэг эмэгтэй байдаг юм байна лээ. энэ
Зочин · 2014/09/12
4Б үйлийн үрээ эдэлнэ.Хүний ******г их үзээд хариугаа авах нь тодорхой удахгүй ее.Булай булчирхайгаа хэр удаан нуух вэдэ,буглаад идээлэд хага үсэрнэ .Бурхан дарга ,ахмад эмч сувилагчдад буян алдар нь ирэх болтугай.
Зочин · 2014/09/09
......
Zochin · 2014/09/05
Ajilaa Hun shig hiij chadahgui dee ***ralhaj us honzon uvurtluj bichuulj bgaa neg zahialgiin l niitlel bndag
Зочин · 2014/09/05
4 Б-ийн талын хүмүүс их л өмгөөлж сэтгэгдэл бичжээ,,,гэхдээ дээрх бүгд үнэн гэдгийг толгойтой болгон мэдэж байгаа. Ийм газар хэн ажиллаад байхыг хүсхэв дээ...
Зочин · 2014/09/05
ОДОО ТЭР С.БАЙГАЛЬМААГИЙН ГАР ХӨЛ БОЛОГСОД ЗАХИАЛГААР С.БАЙГАЛЬМААГ ХАМГААЛСАН СЭТГЭГДЭЛ БИЧИЖ АЯ ТАЛ ЗАСАЖ ЭХЛЭЖ БАЙНА.АРГАГҮЙ ТЭР ГАНЦААРАА БАЙВАЛ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ.СЭТГҮҮЛЧ ЦЭЦЭГДЭЛГЭР ХАРИН Ч ӨӨРИЙНХӨӨ АЖИЛ ХАРИУЦЛАГЫГ УХАМСАРЛАЖ НИЙГМИЙН БОХИР ЗҮЙЛИЙГ ИЛ БОЛГОЖ БАЙГАА НЬ ШУДАРГА НИЙГЭМД АРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ ШҮҮДЭЭ
Зочин · 2014/09/04
Har mortei *****iin enkhbayar.
Зочин · 2014/09/04
Энэ эмнэлэг харин ч одоо л нэг хуучин шигээ эмх замбараатай арай дээр болж байгаа шүү тэр ******лаад байгаа Байгалмаагийн чинь ачаар хүмүүсээ тэгж ярих юм бол. Хариуцлагатай хүний төлөө сэтгэлтэй, хэвтэж эмчлүүлсэн хүмүүс сэтгэл хангалуун гардаг болсон байна лээ шүү.Замбараагүй дур зоргоороо авирладаг ажилдаа хариуцлагагүй хандсан хүмүүст жаахан зэмлэл өгөхөөр л захиалгатай иймэрхүү гүтгэсэн нийтлэл бичүүлчихдэг болждээ ээ чааваас. Сэтгүүлч нь ч ёс зүй гэж юу ярих вэ дээ захиалгаар гүтгээд л яаж ингэж болдог юм болдоо. Ганц нэг ажилаа үнэн голоосоо хийчихдэг нэгнийгээ ингээд байх юм бол хэн энэ ажил хйих юм бэ бүгдээрээ залхуураад л дампуураад хулхидуулаад л байж байхгүй юу тэгвэл...
Зочин · 2014/09/04
харваас л захиалгат мэдээ байна ш дэээ, унэн бодит байдал дээрээ харин ч 2 эмнэлэг уйл ажил********** нь зугширч сайжирч байгааг хэн хунгуй л мэдэж байгаа, хунийг шуумжилж гутгэх шиг амархан зуйл байхгуй болж дээ, Монголчууд хэзээ энэ ******ын тогооны улгэрээсээ с******** юм бол оо!
Зочин · 2014/09/04
Цэцэгдэлгэр гэгч энэ сэтгvvлч бичсэн зvйлдээ хариуцлага хvлээх чадвартай юу? Яг ийм хvн бна уу эсвэл бас хvний нэрээр гvн гvтгээд бна уу? Хvн гvтгэвэл шоронд 100 хонодог юм бна лээ шvv!!!!
Зочин · 2014/09/04
Б.цэцэгдэлгэр гуай eeрее vнэн бодит vндэслэлтэй мэдээлэл оруулвал яасан юм, хvн гvтгэсэн гээд шvvхэд егех эрх бvрэн байна шvv
Зочин · 2014/09/04
baigalmaa darga hynii mos muutai hyyhen said baisan odoo shorod baigaa Hyrelbaatariin yeel shyy dee
Зочин · 2014/09/04
hynii noots bayarmaa uramshuulal tsaling hyydee byten ogch bga shy de baihgyi baihd gesen tosobiin mongo hemnej bga nertei ajilchidhaa tsaling hasan jiliin etsest oorsdoo TOHoos uramshuulal abna manai toriin gaj togtoltsoo gej
Зочин · 2014/09/04
YAILCHLEGCH NAR ILUU TSAGIIN MONGOO AVCH CHADAHGUI BOL AJLAASAA GAR. ZONDOO AJIL BNA. HARIN ILUU TSAGIIN HOLSOO YAAJ IIGEED BODUULJ AVCH HOHIROLGUI BOLTSGOO
үнэн · 2014/09/04
энэ************************ үйл ажил**********ны цаана авилгын том хэрэг байж л байгаа шүүдээ.тэр дөрвөн Б г ялангуяа тэр С.Байгальмаа гэх нөхрийг Авилгатай Тэмцэх Газар шалгах хэрэгтэй.энэ мэт нийгмийн хархнуудыг цэвэрлэж хариуцлага хүлээлгэж байх ёстой газарт нь байлгаж монголын ардчилсан нийгмийг хархнуудаас цэвэрлэх хэрэгтэй байнаа АТГазар
Эмч нар · 2014/09/04
Ламбаа сайд байхдаа тэнд орон сууц бариулаад өөрөө олон өрөө байр авч тухалсан гэх юм билээ. Тэр цусны төвд Ламбаагийн эхнэр ажилладаг болохоор арай өөр хандсан байлгүй дээ. Ламбаагийн бизнесийг амжуулсан дарга нар нь бүгд л шоронд суусан биз дээ. Хүрэлбаатар, Түмэндэмбэрэл гээд.