Цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/09/10
Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, говь, талын нутаг болон Туул голын сав газраар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.