"Мөрөөдлийн театр"-ын хамт олон намар цагийн бэлгээ задаллаа. "Гээсэн хайраа аваарай", "Утасгүй бол үхлээ юу" зэрэг шоу тоглолтоороо үзэгч түмнээ инээдээр баясгасан билээ. Тэгвэл энэ удаад авьяаслаг уран бүтээлчид "Жаргалд умбасан Улаанбаатар" нэртэй шоу драмаа толилуулахаар бэлэн болжээ. 

Тус тоглолтын  реклам нь хошин гэхээсээ илүүтэйгээр гэгээлэг, өөдрөг үзлээр илэрхийлэхийг гол зорилгоо болгосон бололтой. 

Дашрамд сонирхуулахад, "Жаргалд умбасан Улаанбаатар" шоу тоглолтонд уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарлага авсан жүжигчин СТА Ш.Алтанцэцэг буюу Аяа эргэн уран бүтээлдээ орж буйгаараа энэ удаагийн тоглолт онцлог болох нээ. Мөн  "Шилдэг өнгө" хамтлагийн залуу жүжигчин Х.Баярмаа оролцон тоглож байгаа гэдгээ дуулгалаа. 

 

 

Уншигч та бүхэн "Инээдээр Умбасан" нэгэн үдшийг дотны хүмүүстэйгээ өнгөрүүлэхийг хүсвэл Есдүгээр сарын 19-наас эхлэн өдөр бүр 19 цагаас Тусгаар тогтнолын ордныг зорин "Жаргалд умбасан Улаанбаатар" шоу драмыг үзэхийг урьж байна.