Зоригт, N.M.N хосуудын "Үүрд байг", "Түүнд", "Хайртыгаа уучил" зэрэг дуунуудаараа та бүхний танил болсон R&B, Pop залуу дуучин Зоорийн та бүхэн андахгүй сайн танина.

Тэрбээр уран бүтээлийн хамтрагчаараа "Universe Best Songs” наадмаас олонд танигдан уран бүтээлээ хийх болсон дуучин А.Хишигдалайг сонгож хэд хэдэн хамтарсан уран бүтээл хийгээд амжсан. Тэгвэл энэ удаад дуучин Зоригт хамтрагчаа залуу реппер N.M.N буюу Номингоор сольжээ.

Тэд "A sound" хамтлагийн Мөөгийгийн ая, N.M.N-ийн үг ''Хамтдаа'' хэмээх шинэхэн уран бүтээлийг хамтран дуулсан байна. ''Хамтдаа'' дууны клипийг "Idia source" студийн хамт олон бүтээж байгаа бөгөөд жүжигчин Анхбаяр, Мишээл нар тогложээ.