Авлигын эсрэг хуульд зааснаар “...Албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтэлнэ” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүд, Засгийн гишүүд зэрэг нийт 237 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг бүрэн эхээр нь нийтэлжээ.
 
Авлигын эсрэг хуульд зааснаар Төрийн албан хаагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстой билээ. Энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-ынхан авч дуусаад хянан шалгаж, төрийн мэдээллийн эмхэтгэлд нийтэлсэн нь энэ аж. Өнгөрөн жилийг бодвол парламентад нэлээд олон гишүүн шинээр орж ирсэн бөгөөд зарим гишүүд маань бэл бэнчингээрээ гайхуулж, харин зарим нь “Би угаасаа ядуу хүн” гэдгээ батлахыг оролдсон бололтой.
 
УИХ-ын гишүүд, яам, агентлагийн дарга, аймгуудын Засаг дарга нарын 2013 оны ХОМ-ийн эхний хэсгийг буюу УИХ-ын 74 гишүүн, яамдын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын бэл бэнчин хэр болохыг, хөрөнгөө хэрхэн яаж мэдүүлснийг хүргэж байна.