Монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт, "Монголын сайтын холбоо" ТББ, Монгол поп опера "Увертюра" хамтлаг нарын хамтарсан Таван жилийн ойгоо тэмдэглэлээ. 

Таван жилийн ойн хүрээндээ хамтдаа байгаа уншигч, хэрэглэгчиддээ бэлэг болгон Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн одуудын шоу тоглолтоор бэлэг барьлаа. 

"Урлагийн төлөөх Таван" шоу тоглолт өчигдөр Их Эзэн Чингисийн талбайд 19 цагаас эхэлж 00:00 цагт өндөрлөсөн юм. 

Уг тоглолтонд бидний хайрлаж, хүндэлж, бишрэн, шүтдэг олон арван алдартай уран бүтээлчид ойн баярын мэнд хүргэж ая дуугаа өргөж, фэнүүдтэйгээ нэгэн оройг доргио өнгөрүүллээ. Тухайлбал, "Хурд" хамтлаг, "Харанга хамтлаг", "Frееzоne" хамтлаг, "Ice Top", " Sweetymotion" хамтлаг, "Honеymoon", "MIXX", "S4", "Outlaw", "Бид4",  "Увертюра" хамтлагууд хүрэлцэн ирж бидний сэтгэл зүрхэнд хоногшсон дуунуудыг хамтдаа дуулж, бүжсэн юм аа.

Мөн СТА Д.Үүрийнтуяа, СТА дуучин Б.Амархүү, СТА гранд В.Гантулга, СТА дуучин Т.Дэлгэрмөрөн, хөгжмийн зохиолч, СТА Б.Чинбат, дуучин Ану, Реппер GEE, Дуучин Д.Зоригт, А.Хишигдалай, дуучин BX нар хүрэлцэн ирж залуучуудтайгаа бут авсан юм.

Түүнчлэн Таван жилийн ойн шоу тоглолтын хөтлөгчөөр жүжигчин М.Дорждэрэм, жүжигчин Н.Цэнд-Аюуш, “Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай, Урлаг.мн сайтын эрхлэгч Э.Цэнд-Аюуш нар ажиллалаа.

Хамтарсан талархлын баярын өдөрлөг, шоу тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар MGL media Group, "Увертюра" хамтлаг, Монголын сайтын холбоо, дэмжигч байгууллагаар Монголын залуучуудын холбоо, Монголын сэтгүүлчдийн эвлэл, МУЗХ, Art sound production, Miss Mongolia association, Mongolian cycling federation,  Залуу дугуйчин клуб, хамтран зохион байгуулагчаар ССАЖЯ, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Сүхбаатар дүүрэг, Төрийн банк, Анир студи, Хамтрагч байгууллагаар Ариун хөгжил трейд ХХК, Best shoes, Голден жим фитнесс клуб, Алтай кашмер, Андра модель агентлаг, MR Pizza, Portal media studio, Tawa Elegant LLC нартаа баярласан талархсанаа илэрхийлээд ажилд нь амжилт хүсэн ерөөе.

Үзэгч, сонсогчдоо хүндэтгэн бидний урилгыг хүлээн аван хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн бүх уран бүтээлчдээ баярлалаа, Та бүгдийг үргэлж урлагийн Янжинхлам бурхан ивээж байх болтугай.

"Найрсаг Улаанбаатарын төлөө" уриатай зохион байгуулагдсан Хамтарсан талархлын баярын шоу тоглолтын гэрэл зурган сурвалжлагыг хүргэж байна.