ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, МУСТА дуучин Б.Амархүү Есдүгээр сарын 26, 27-нд буюу өнөөдөр маргааш 2 өдрийн турш "UB Palace"-ийн концертын их танхимд 19 цагаас бие даасан тоглолтоо хийнэ.

Тоглолт өнөөдөр эхлэх бөгөөд сонсогч фэнүүдтэйгээ хоёрхон үдшийг хамтдаа доргио өнгөрүүлж, Хөгжмийн хэмнэлд бие биенийгээ мэдрэхийг урьж байна.

Тэрбээр Улаан-Үдэд амьдарч байхдаа "Народный артист" уралдаант шоунд түрүүлснээр түүхийг та бүхэн мэднэ. Чамгүй хөдөлмөрч хэмээн урлагийнханаас өндөр үнэлгээ авдаг авьяаслаг дууч залуу “Universe Best Songs” наадмын шүүгчээр ажилласан. Мөн үүнийхээ хажуугаар өөрийн шинэ уран бүтээлээ үзэгчддээ толилуулдаг хөдөлмөрч нэгэн.

Энэ жил өөрийн төрсөн өдрөө "Birthday VIP live concert"-оо "Central tower"-т орших "Sky lounge"-д "Аnar’s band" хэмээх амьд хөгжмийн хамтлагтай фэнүүдтэйгээ тэмдэглэн өнгөрүүлсэн. Түүний бие даасан тоглолтыг тэсэн ядан хүлээсэн та бүхэн өнөө орой шинэчлэгдсэн UB Palace-т хүрэлцэн ирж түүнтэй хамт Хөгжмөө мэдрээрэй.

Билетийг UB Palace-ийн кассаар болон HI-Fi records-ийн бүх салбаруудаар худалдаалж байгаа бөгөөд 1900-1950 үнэгүй хүргэж өгч үйлчилж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг лавлахыг хүсвэл, 9988 - 6650 утсаар холбогдож хүссэн мэдээллээ авах боломжтой.