Цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/09/26
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус орчим, харьцангуй чийг 42 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
Үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг,Төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулсаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан , Алтай, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 14-19 градус,Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлжийн голын сав газраар 3-8 градус, говийн бүсийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 5-10 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч 5-7 градус дулаан байна.