"Сүүлчийн шөнө" уран сайхны кино энэ сарын 10-нд нээлтээ хийнэ
2014/10/06
Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын шинэ уран бүтээл "Сүүлчийн шөнө" уран сайхны кино энэ сарын 10-нд нээлтээ хийхээр товоо зарласан. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй тус киноны албан ёсны хэвлэлийн хурал өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд боллоо.
СГЗ Ш.Гүрбазарын зохиол болох тус кино нь хүний амьдралын гурван үеийн хайр дурлалыг харуулах бөгөөд анхны хайр, амьдралд ямар үнэ цэнэтэй, хүний амьдралыг тэтгэгч хүч нь болсон хайр, зүрх бүхний гүнд удаан оршиж байдгийг өгүүлэх аж.
Киноны голд дүрд Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Н.Батцэцэг, Соёлын тэргүүний ажилтан О.Оюун, С.Болд-Эрдэнэ, О.Гэрэлсүх, Н.Отгонтогос, УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал, Н.Баярмаа, залуу жүжигчин Т.Билэгжаргал, Н.Мөнгөнсүх, О.Дөлгөөн нар тогложээ.
Зочин · 2014/10/08
Dandaa xuulbar xiideg muuxan nairuulagch
Зочин · 2014/10/08
Энэ кинонд үнэхээр монголын топ жүжигчид тогложээ. Хайртай жүжигчнээ харах юм байна. Үзнээ
Зочин · 2014/10/08
Одооч цуст аллага үзүүлвэл кино болж дээ гэхдээ энэ кинонд сайхан жүжигчид орсон юм байна тийм аллага үзүүлсэн дүрс биш байхаа гэж найдаж байна